Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи хэмээн үзэж буй Ирма хар салхи өнөөдөр Карибын арлуудыг дайрч, Кубын өмнөд хэсэгт хүрчээ. Цаг уурын урьдчилсан таамгаар хар салхи Кубын төв хэсгийг дайран гарч, маргааш, нөгөөдөр гэхэд Флоридад хүрэх төлөв байна.
Өнөөдөр өглөө Ирма хар салхины хүчийг “ноцтой аюултай” дөрөвдүгээр зэргийн хар салхи болсон тухай зарласан бөгөөд дээд хурд нь 250 км/цаг хүрчээ. Харин үүний өмнө тавдугаар зэргийн хар салхи байхад хурд нь 290 км/цаг хүрч байсан юм.
Карибын арлуудын зүүн хойд хэсэг буюу Барбуда, Сант Мартин зэрэг арлуудаар дайран гарсан хар салхи одоогийн байдлаар 10 орчим хүний аминд хүрч, Пуерто Рикогийн цахилгаан эрчим хүчийг тасалжээ.
Улаан загалмайн нийгэмлэгээс тооцоолсноор өнөөдрийн байдлаар Ирма хар салхинаас болж 1,2 сая хүн хохироод байгаа төдийгүй дахин олон сая хүнд аюул нүүрлэж байна гэсэн байна. Тэдний таамаглаж буйгаар зөвхөн Доминиканы Бүгд найрамдах улс, Гайти, Куба зэрэг орнуудын 26 сая хүн энэ хар салхины замд өртөх аж.
Маргаашаас Флоридагийн эрэг хүрэх Ирма хар салхины хурд энэ хэвээр байсаар байж магадгүй хэмээн таамаглаж байгаа талаар Америкийн Үндэсний хар саллхи судалгааны төвөөс мэдээлжээ. Пүрэв гарагийн шөнөөс эхлэн Флоридагийн өмнөд хэсгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм.