Японд машин тоног, төхөөрөмжийн захиалга долоодугаар сард сүүлийн 18 сар байгаагүй дээд хэмжээгээр өссөн байна. Эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр тус улсын машин тоног, төхөөрөмжийн захиалга найман хувиар өсжээ. Энэ нь өмнөх сарын 1.9 хувийн уналтаас эргээд сэргэсэн, мөн шинжээчдийн таамгаас хоёр дахин дээгүүр үзүүлэлт болсон байна. Энэхүү үзүүлэлт 2016 оны нэгдүгээр сараас хойш ийм өндөр хувиар өсөж байгаагүй аж.
Үүний шалтгаан нь машин тоног, төхөөрөмжийн салбар дахь зарцуулалт, хөрөнгө оруулалт эрчимжсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Япон улсын эдийн засгийн өсөлт эрчимжсэн дүр зураг ажиглагдаж байгаа юм. Хэдий тийм боловч тус улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, цар хүрээ тэлэхийн хэрээр ажиллах хүчний хомсдолын асуудал тулгамдаж байгаа ажээ. Түүнчлэн машин тоног, төхөөрөмжийн салбар дахь хөрөнгө оруулалт энэ III улиралд буурсан дүнтэй гарч магадгүй байгаа ч энэхүү үзүүлэлт цаашид өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Н.Номин-Эрдэнэ