Энэ онд озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг болох Озоны нарийн бичгийн дарга нарын газраас 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг “Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал” сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Озоны давхарга нь Нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай Гараг, та биднийг хамгаалж, Дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн “бамбай” юм.
Эрдэмтэд 1970-1980-аад онд озоны давхаргаа цоорсон талаар анх мэдсэн бөгөөд озоны давхаргад цоорхой үүссэнээр Нарнаас ирэх хэт ягаан туяаны хэмжээ ихсэж, Дэлхийн бүхий л амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тогтоосон юм. Арьсны хорт хавдар, нүдний болор цайх болон ургамлын ургалт, хүнсний сүлжээнд учирсан хөнөөлүүд нь Нарны хэт ягаан туяаны өндөр идэвхжилээс үүсч буй үр дагавруудын нэгээхэн хэсэг юм. Дэлхийн хэмжээнд жил бүр арьсны хорт хавдрын өвчлөлийн 2-3 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
2017 онд Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй озон задалдаг бодисуудыг 99-өөс илүү хувиар бууруулах олон улсын гэрээг байгуулах талаар зөвшилцөлд хүрээд байна. Энэхүү Монреалийн Протоколд дэлхийн 197 орон нэгдэн орсон бөгөөд дэлхий нийтийн хүчин чармайлтыг урьд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүргэхээр дэлхий нийтийн анхаарлыг хандуулаад байна. Өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодис (ОЗБ)-ын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна.
2016 онд Монреалийн Протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулааралд нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодис буюу озоны давхаргад халгүй боловч уур амьсгалын өөрчлөлтөд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийг бууруулах талаар Монреалийн Протоколын Талууд харилцан зөвшөөрч, хэлэлцээр хийж чадлаа. Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монреалийн Протокол нь цаашдаа озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулсаар байх болно.
Энэ жил Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг “Нарны ивээл Дэлхийн амьдрал” сэдвийн дор 9 дүгээр сарын 14-нөөс эхлэн тэмдэглэнэ. Озоны нарийн бичгийн дарга нарын газар болон Дэлхийн улс үндэстнүүд Монреалийн Протоколын озоны давхаргыг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монреалийн Протоколын амжилт ба үр нөлөөнд хандах олон нийтийн анхаарлыг нэмэгдүүлэх, Протоколд үзүүлэх цаашдын дэмжлэг болон уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодисыг бууруулах шинэ шийдвэрийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд гаргасан томоохон ололт амжилтуудын талаар сурталчилан, түүнийг илүү үр дүнд хүргэхийн төлөө тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монреалийн протоколын 2060 он хүртэлх хугацаанд үзүүлэх эдийн засгийн үр ашгийн тооцоо
Озоны давхаргыг хамгаалах ажил үйлсийн амжилтын түүх нь бид бүхэнд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, далайн бохирдол гэх мэт дэлхийн хэмжээний томоохон асуудлуудад нэг ижил байр суурин дээрээс хандаж хамтран ажилласнаар байгаль орчны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулж байгааг энэ ялдамд сануулж буй хэрэг мөн.
Та энэхүү тэмдэглэлт өдөрт бидэнтэй хамт нэгдсэнээр озоны давхаргыг хамгаалах амжилтын түүхийг хуваалцаж, озоны давхрагыг хамгаалх талаар оруулж буй хүн төрөлхтний бодит хүчин чармайлтыг зөвөөр ойлгож мэдэх болно.
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Хаана: БОАЖЯ-ны “Хаан” танхим
Хэзээ: 2017.09.15, 10:00 цаг
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБА
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Энхтайвны өргөн чөлөө-4, Экспресс цамхаг, 304в тоот
Утас: 312458, 99192160, 88003181
Цахим хаяг: mongolia@ozone.mn
Facebook page: Noa Mongolia, NOA Mongolia