Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж байна.
Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм.
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тусгасан байдаг.
Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Вакцины ашиг тусын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Пневмококкийн эсрэг вакцин нь зөвхөн уушгины хатгалгааных биш. Стрептококус пневмония нянгаар үүсдэг бүлэг өвчлөлийг пневмококкоор үүсгэгдсэн өвчин гэж нэрлэдэг.
Тунгаа бүрэн авснаар тухайн хүүхдэд 90-ээс дээш хувийн дархлаа тогтоно. Вакцины үйлчилгээний хугацаа 4-5 жил
Энэ бүлэг өвчлөлийн хөнгөн хэлбэр нь хүүхдийн дунд чихний үрэвсэл, хамар залгиурын үрэвсэл, бронхит харин хүндэрсэнд нь менингит, уушгины хатгалгаа зэрэг орно. Тэгэхээр зөвхөн уушгины хатгалгаа бус бүлэг өвчний эсрэг вакцин. Эдгээр өвчний хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор вакциныг хийдэг. Вакцины найрлагад орсон 13 хэв шинж нь бага насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог пневмококкийн шалтгаан, уушгины хатгалгаа байдаг учраас 13 цэнт вакцин гэж нэрлэдэг. Хоёр хүртэлх насны хүүхэд халдвар авах, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг учраас энэ вакциныг хийж байна.
Ер нь хүн амын 70 орчим хувийн хамар, залгиурт дээр дурдсан нян байж байдаг. Дархлаа сулрахад өвчилдөг. Түүнээс гадна өвчтэй хүн ханиаж, найтахад ч халдвар авч байдаг.
-Өнгөрсөн жил хоёр дүүрэгт хийж байсан. Энэ жил гурван дүүрэгт хийж байна. Цаашлаад бүх дүүрэгт хийх үү?
-Бүх дүүрэгт хийхгүй байгаад хүмүүсийн дунд эргэлзээ бий болоод байна. Зарим хүн туршилт юм уу ч гэж асууж байна. Үгүй ээ. Энэ вакцин өндөр өртөгтэй. Тиймээс эдийн засгийн байдлаасаа шалтгаалаад үе шаттайгаар нэвтрүүлж байна. Хамгийн эхэнд өвчлөл ихтэй Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт нэвтрүүлсэн. Харин энэ жил Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт хийхээр төлөвлөсөн байсан ч хөрөнгө дутмаг учраас өвчлөл ихтэйгээр нь Баянзүрх дүүргийг нэмээд байна. Цаашид нийслэлийн бусад дүүргүүдэд, 2020 он хүртэл үндэсний хэмжээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй.
Долдугаар сард нэр нь байгаагүй захиалгад ороогүй бол хамрагдах боломжгүй
-Вакцины үйлчлэх хугацаа нь ямар байдаг вэ?
-Вакциныг хоёр сартайд эхний, дөрвөн сартайд хоёр, есөн сартайд гурав дахь тунг авснаар тухайн хүүхдэд 90-ээс дээш хувийн дархлаа тогтоно. Вакцины үйлчилгээний хугацаа 4-5 жил. Хүүхдийн нас таваас дээш болоход өвдөх нь бага болчихдог.
-Товлолоос гадна нэмэлтээр вакцин хийж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил Баянзүрх дүүрэгт долдугаар сараас эхлэн мөн гурван сараас хоёр хүртэлх насны хүүхдэд хоёр сарын зайтай хоёр тунг хийж байна. Хоёр дахь тун хийж эхэлсэн. Зун амралтын улиралд хүүхдүүд хөдөө гадаа явсан, шилжсэн зэргээс шалтгаалаад хамрагдалт 70 орчим хувьтай байна. Шилжилт хөдөлгөөн, цэцэрлэг сургууль хол зэргээс шалтгаалаад вакцинд хамрагдахгүй байх тохиолдол байна. Ханиад томууны улирал эхлэхээр хүндрэх, эндэх тохиолдол их байдаг учраас аль болох эрт хийлгэх хэрэгтэй байна.
Нэмэлт вакцинд орох хугацааг есдүгээр сарыг дуустал сунгаад байна. Үүнээс хойш хийхээр дархлаа тогтож чадахгүй. Дээр нь долдугаар сард нэр нь байгаагүй захиалгад ороогүй бол хамрагдах боломжгүй юм шүү.
Тун хоорондын завсар их байх тусам дархлаа тогтоох чадварт нөлөөлнө
Дээр нь вакцин хийж буй гурван дүүрэгт оршин сууж буй иргэд хүүхдээ товлолын вакцинд хугацаанд нь заавал хамруулах хэрэгтэй байна. Товлолын вакцины хамрагдалт нэгдүгээр тун их сайн. Харин 2, 3 дахь нь багасчихдаг. Хүүхэд бага байх тусам товлолын вакцины хамрагдалт сайн байдаг хэдий ч нас нь ахих тусам багасдаг. Энэ бол эцэг эхтэй шууд холбоотой. Шилжилт хөдөлгөөн хийсэн бол түүнийгээ хийлгээд очсон газраа дараагийн тунгаа хугацаанд нь авах хэрэгтэй. Тун хоорондын завсар их байх тусам дархлаа тогтоох чадварт нөлөөлнө.
-Эцэг эхчүүд 13 цэнт вакциныг томуугийнхтай андуурдаг шүү дээ. Хоёр вакциныг нэг жилд хийлгэж болох уу?
-Иргэд энэ вакциныг томуугийн вакцинтай андуурах тохиолдол бий. Томуу, томуу төст өвчин вирүсээр үүсгэгддэг. Харин хатгалгаа бол нянгаар үүсгэгддэг учраас хоёр өөр вакцин. Вакцин хоорондын хугацаа сар байх ёстой. Тэгэхээр эмчтэйгээ ярилцаад, хугацааг нь харж байгаад хоёуланг нь хийлгэх боломжтой. Гол нь нэг вакцин хийлгэснээс хойш дараагийн вакциныг сарын дараа хийлгэх ёстой гэдгийг санах хэрэгтэй.