“Маамуу” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр хүүхдүүдтэй уулзах боллоо. Нэвтрүүлгийн анхны дугаар Аамигийн төрсөн өдөр буюу наймдугаар сарын 26-нд цахим орчинд цацагдаж эхэлсэн бол өчигдрөөс эхлэн айл бүрийн телевизээр гарах юм.
Хүүхдийн хөдөлгөөн болон танин мэдэхүйн хөгжилд тустай, хэл ярианы хөгжил, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болох “Маамуу” нэвтрүүлэг 0-8 насныханд зориулагдаж байгаа юм.
Бага насны хүүхдээ хөгжүүлэхэд аав, ээж, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээтэй багачуудад ч хэрэгтэй мэдээллээр дүүрэн “Маамуу” нэвтрүүлгийн телевизээр гарах хуваарийг танилцуулъя.
Шинэхэн нэвтрүүлгээ МN-25 дугаар суваг, NTV, Royal&Malchin телевизээр цацахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
Маамуу нэвтрүүлэг
- МN-25 дугаар суваг телевиз- Даваа, Лхагва гаригт 17.00 цагаас.
- NTV телевиз- Даваа, Лхагва гаригт 18.25 цагаас
- Royal & Malchin телевиз - Даваа, Лхагва гаригт 18.00 цагаас гарах юм.
“Маамуу”-тай хамтран ажиллах хүсэлтэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэж нэвтрүүлгийн хамт олон мэдээллээ.
Холбоо барих утас: 94740101