ВАКЦИН ХИЙСНЭЭС ХОЙШ НЭГ САРЫН ДАРАА ДАРХЛАА ТОГТДОГ
Хүйтний улирал хаяанд ирж буйтай холбогдуулан томуугийн вакциныг хаана, хэдэн төгрөгөөр хийж буй мэдээллийг хүргэж байна. Томуугийн вакциныг зургаан сараас дээш бүх насныхан хийлгэх боломжтой бөгөөд хийлгэснээс хойш ойролцоогоор нэг сарын дараа дархлаа тогтоно. Вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.
Вакциныг хоёр хүртэлх насны хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тун, хоёроос дээш насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэнэ.
Өндөгний харшилтай, вакцинд орсон эм тарианаас харшилтай, архаг өвчин сэдэрсэн болон халуурч, ханиадтай байгаа тохиолдолд томуугийн вакциныг хийх боломжгүй.
Д/д |
Эмнэлгийн нэр |
Үйлдвэрлэсэн улс |
Үнэ |
Вакцин хийх цаг |
1 |
ХӨСҮТ |
- |
Вакцин хараахан ирээгүй. Энэ сарын сүүл ирэх сарын эхээр ирэх бөгөөд тухайн үед үнэ нь тодорхой болно. |
- |
2 |
УБ Сонгдо |
БНСУ |
33 мянган төгрөг |
Ажлын өдрүүдэд 08.30-17.00 |
3 |
СОС Медика Монголиа |
АНУ |
Үнэ тодорхой болоогүй. |
9 дүгээр сарын дундуур эхэлнэ. |
4 |
Интермед |
БНСУ |
45 мянган төгрөг /Одоогоор дууссан/ |
Ажлын өдрүүдэд 09.00-17.00 |
5 |
Баянгол |
БНСУ |
25 мянга, эмчийн үзлэг 10 мянган төгрөг. Вакцин хийлгэхийн тулд заавал эмчийн үзлэгт хамрагдана. |
Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Бямба гарагт 10.00-16.30
Ням гарагт 10.00-15.00 |

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙДЭГ ВАКЦИН ХАРААХАН ИРЭЭГҮЙ БАЙНА
Өнгөрсөн жил агаарын бохирдол ихтэй орчинд байрлах гэр хорооллын 86 цэцэрлэгийн 23 мянган хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүйгээр хийсэн.
Харин энэ жил хэрхэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс тодруулахад "Эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, эрүүл мэнд, цэрэг цагдаа, хил хамгаалах, мэргэжлийн хяналт зэрэг ажил мэргэжлийн онцлогтой хүмүүст хийнэ.
Бүх төрлийн омгийн вирүст үйлчилдэг вакцин захиж байгаа учраас үр дүн өндөртэй
Энэ жил улсын хэмжээнд 175 мянган хүн тун вакцин ирнэ гэсэн. Харин манай НЭМГ-ын судалгаагаар зөвхөн нийслэлд гэхэд 360 мянган хүн тун вакцин шаардлагатай байна. Вакциныг Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламжаар авдаг. Үндэсний хэмжээнд хуваарилалт хийгдэнэ. Нийслэлийн хэмжээнд хэд ирэхийг мэдэхгүй байна. Бид захиалгаа бол өгсөн. Вакциныг томуугийн улирал буюу 11 сараас өмнө болж өгвөл нэг сарын өмнө хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа дархлал тогтож эхэлдэг" гэсэн юм.
Харин вакциныг хэрхэн захиалдаг талаар тэрбээр "Хамар залгиур, цуснаас шинжилгээ авч ХӨСҮТ-д манайд ямар төрлийн вирүс эргэлдэж байна, ирэх жил ямар болох магадлалтайг гаргаж байж дараа жилийн вакциныг захиалдаг. Бүх төрлийн омгийн вирүст үйлчилдэг вакцин захиж байгаа учраас үр дүн өндөртэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар үйлдвэрлэсэн вакцины заавар бүр өөр. Түүнийг нь харж байж өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийдэг" гэв.