Улаанбаатарт 23-25 градус дулаан

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-09-13 08:23 GMT+8

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар сэрүүсч, салхитай байх боловч бусад нутаар дулаахан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4273 санал өгсөн байна.

Дээшээ