Монголчуудын ДУНДАЖ ЦАЛИН 966.6 мянган төгрөг

Б.Эрмүүн GoGo.mn

2017-09-13 10:50 GMT+8

Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2017 оны эхний 8 сарын судалгаанд монголчуудын дундаж цалинг дараахь байдлаар тодорхойлжээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны II улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд,

  • 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,
  • 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,
  • 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл,

  • уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг,
  • урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.
     

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ