“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 15-р тойргийн тоглолтууд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Энэ тойрогт Капитрон банкны ивээн тэтгэдэг, лигийн шинэ цэрэг “Атлетик 220” клуб, лигийн дархан аварга “Эрчим” клубтэй чухал тоглолтыг хийсэн бөгөөд 2 багийн тоглолтыг үзэхээр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон тооны хөгжөөн дэмжигчид цугларсан юм.
Эхний үеийн 12 дахь минутад “Эрчим” клубын Франц довтлогч Никола Ванделли тооны харьцааг нээж, 1:0 харьцаатай болгосон бол 28 дахь минутад “Атлетик 220” клубын довтлогч Н.Наранболд улирлын 13 дахь гоолоо орууллаа.
Түүний гоолоос хэдхэн мөчийн дараа “Эрчим” клубын Япон довтлогч Шуто Ишино 20 орчим метрээс нэгэн гоёмсог гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Тоглолтын 2-р үе тун сонирхолтой өрнөж, 68 дахь минутад “Атлетик” клубын хагас хамгаалагч Ч.Бат-Эрдэнэ тооны харьцааг дахин тэнцүүлсэн ч үлдсэн хугацаанд багууд оноо авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа.
Тоглолтын үеэр халуун нар, шиврээ бороог үл тоон багаа дэмждэг үнэнч фанатууддаа Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр тэргүүлэгч MoneyGram брэндийн зүгээс нар, борооноос хамгаалах шүхэр бэлэглэж, тав тухтай тэмцээнүүдээ үзэх боломжийг олгосон юм.
MoneyGram брэндийн хувьд Дэлхийн 200 гаруй улсын 350,000 салбар нэгжээрээ дамжуулан 10 минутын дотор мөнгөн гуйвуулга илгээж, хүлээн авах боломжтой шуурхай, найдвартай байдлаараа танигдсан үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг Монголдоо Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг 6 банкаар дамжуулан авах боломжтойг тэмцээний үеэр онцолж байлаа.
Мөн тоглолтын дундуур “World wanderers" хөгжөөн дэмжигчдийн нэрэмжит "Signed Ball" эвент зохион байгуулагдаж, азтай фанатдаа “Атлетик 220” клубын баг тамирчдын гарын үсэгтэй бөмбөг бэлэглэх, хамтдаа дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа боллоо.