2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарын үнэ 260 мянган төгрөгөөс эхэлнэ

Сэтгүүлч А.Одонтуяа

2017-09-13 13:10 GMT+8

ОХУ-д болох 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар энэ сарын 14-ний өдрийн 12 цагт (Москвагийн цагаар) FIFA.com/tickets сайтаар худалдаалагдаж эхэлнэ. 

Тасалбаруудыг гурван үе шаттайгаар худалдаалах бөгөөд эхний хоёр шат нь онлайнаар сүүлийн шатны тасалбаруудыг ОХУ-ын иргэд болон тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс худалдан авах боломжтой. 

Дөрвөн ангилал бүхий тасалбаруудын үнэ тоглолтоос хамааран өөр өөр үнэтэй бөгөөд хамгийн хямд нь 105 доллар буюу 257 мянган төгрөг байна. Харин дөрөвдүгээр ангиллын тасалбаруудыг зөвхөн ОХУ-ийн иргэд худалдан авах боломжтой. 

Манай хойд хөршид болох Хөлбөмбөгийн ДАШТ нь зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд 11 хотод зохион байгуулагдана. 

Эх сурвалж: www.fifa.com

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 4735 санал өгсөн байна.

Дээшээ