Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр болжээ.
Үнэлгээний багийнхан өчигдөр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар нартай уулзаж Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Үүний дараа НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийх юм.
Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл болсон юм.
Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулснаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр ирээд байна.