Гудамж талбайн хогийн сав, сандал, хашлагыг 14 хоног тутамд угааж байна

А.Мишээл GoGo.mn

2017-09-13 16:15 GMT+8

 “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг  14 хоног тутамд хийж байна.  

2017 оны есдүгээр сарын 12-нд  “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав гэж нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 130 санал өгсөн байна.

Дээшээ