Хүүхдийн дархлаа дэмжих ЭНГИЙН АРГУУД


2017-09-14 08:30 GMT+8

Хүйтний улиралд хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ: Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

ХАР ЦАЙ, ЯСНЫ ШӨЛ: Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно.

Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

ИЛЛЭГ: Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

НОЙР: Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4270 санал өгсөн байна.

Дээшээ