Өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл" сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид оролцоно.
-"Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт олон улсын форум "Корпорайт конвеншн центр"-ийн "Улаанбаатар" танхимд болно.
-"Чингис" зочид буудлын гурван давхрын хурлын танхимд жижиг дунд үйлдвэрийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд сэдэвт хурал болно. ЖДҮ нь Азийн эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлд ДНБ-ний 42 хувь, нэмүү өртөгтэй 50 хувь, ажил эрхлэлтийн 60 хувийг эзэлж байна.
10.00 цагт
-ХЗДХЯ-ны 305 тоотод ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Ким Ое Сукийг хүлээн авч уулзана. Энэ үеэр “Хууль тогтоомж боловсруулах хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомж боловсруулах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомж боловсруулах яам хоорондын 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах юм.
14.00 цагт
-Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
-МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн төгсөх ангийн оюутан, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяа, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга П.Орхон, Гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол МУБИС-ийн Б байрны 3 давхрын 311 тоот Урлагийн зааланд болно.