Израйлийн таван иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

А.Мишээл GoGo.mn

2017-09-14 09:12 GMT+8

Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр өчигдрийн 17:00 цагт Алтай Таван богдоос хөдөлж, өнөөдөр 03:10 цагт Улаанбаатарт буулгасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тэднийг Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр өглөө 10:17 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт есөн алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр, Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн гэжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1646 санал өгсөн байна.

Дээшээ