Вашингтонд зуны турш хөндөгдсөн нэг сэдэв бол Дональд Трамп худалдааны бодлого нь саатсанд сэтгэл дундуур байгаа гэх яриа юм. Үүнд том шалтгаан бий. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн эдийн засгийн нэг амлалт нь Хятад болон бусад өрсөлдөгчдөд ахиу тариф тогтоож, АНУ-ын худалдааны гэрээнүүдийг эргэн хянаж, шинэлэг, хүчтэй арга хэмжээ авах явдал байв. Гэхдээ байдал өөрчлөгдөх боломж байна. Есөн сар өнгөрсөн хэдий ч ноён Трамп булчингаа ажиллуулах талбай олдохгүй байгаа хүчтэн шиг харагдаж буйг хэлэх нь зүйтэй.
Тэрбээр зууван танхимд цугласан туслагчдаа тариф хэрэгтэй хэмээн загнаж, твиттертээ худалдааны гэрээнээс гарна хэмээн сүрдүүлж болох юм. Гэвч түүний захирснаар уг сүрдүүлгийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүний тоо цөөрсөөр байна. Тиймээс иймэрхүү сүрдүүлэг улам хоосон харагдах болов. Үүнд гурван шалтгаан буй. АНУ-ын Ерөнхийлөгч асар их эрх мэдэлтэй. Гэвч бодит байдал дээр түүний худалдаанд нөлөөлөх чадамж АНУ-ын Үндсэн хууль хийгээд мөрдөж буй хуулиудаар хязгаарлагдсан байдаг. Ноён Трамп тарифыг дангаар нь тулган хүлээлгэхийг хүсэж байгаа боловч өөрийн зоргоор хийх мэдэл хомс юм.
АНУ-ын Үндсэн хуулиар худалдааг зохицуулж, тариф тогтоох эрх зөвхөн Конгресст олгогдсон байдаг. Түүнчлэн Ерөнхийлөгчид эрх өгсөн хуулийг хэрэгжүүлэхэд зөвшилцөл, үндэслэл шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын үүднээс гангийн импортод хориг тавих Ерөнхийлөгчийн төлөвлөгөө юуны учир саатсан ганц жишээг авч үзье. Цагаан ордны ажилтнууд уг төлөвлөгөөг боловсруулж байгаа. Гэвч Ерөнхийлөгчид эрх өгсөн 1974 оны Худалдааны хуулийг хэрэгжүүлэн гангийн тариф тогтоохын тулд судалгаа хийх, агентлаг хоорондын зохицуулалт гээд саатуулах шалтгаан олон.
Мөн Конгресс байна. Бүгд найрамдах нам хууль тогтоох байгууллагыг хянаж байгаа боловч Ерөнхийлөгчөөс илүүтэй чөлөөт худалдааг дэмжиж байгаа. Түүнчлэн өөрсдийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Үүнээс гадна гангийн жишээнээс үзэхэд, Трампын хяналтаас гадуурх хоёр хүчин зүйл системийн бүрдэлд орно. Энэ нь Америкийн бизнесийнхэн болон эдийн засгийн бодит байдал юм. Анх намдуу байсан авч АНУ-ын бизнесийн салбар гангийн үнийг нэмэгдүүлэх алхам бүрийн эсрэг хүчтэй дуугарч эхлэв. Тэд уг төлөвлөгөө нь Америкийн эдийн засагт ямар хохирол учруулах талаар үнэмшилтэй үндэслэл гаргажээ.
Үүний хамгийн тод жишээ бол 2012 онд батлагдсан АНУ, Өмнөд Солонгосын чөлөөт худалдаанаас гарах маргаан Цагаан ордонд дэгдээд удалгүй намдсан явдал. Сүүлийн хэдэн долоо хоногт Ерөнхийлөгч уг гэрээнээс гарах тухай албан захирамж гаргахад ойрхон байсныг Axios медиагийн сэтгүүлч Жонатан Сван сайтар тайлбарлан бичсэн. Хойд Солонгосын цөмийн хямралын араас Өмнөд Солонгостой гэрээгээ цуцлах нь геополитикийн хувьд зохимжгүй гэдгийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн аж. Нөгөө талаас уг жишээ нь АНУ өөрийн хөзрөөр буруу тоглож буйг харуулав.
Өмнөд Солонгостой хийх худалдааны гэрээний тусгай уулзалт дээр АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер Сөүлээр хийлгэх буултын жагсаалтыг танилцуулсан байна. Тэрбээр 1980-аад онд Рейганы захиргааны үед Японоор экспортоо хязгаарлах үүрэг авахуулсны адил шахалт үзүүлэх арга хэрэглэжээ. Гэвч Солонгосын Худалдааны сайд Ким Хиун Чон “Үгүй баярлалаа” гэж хариулсан гэдэг. Гэрээг цуцалснаар Америкаас Өмнөд Солонгост очих бараанд илүү тариф ногдохыг ноён Ким сайтар тооцоолсон байжээ.
Өөр нэг бэрхшээл бий. Трампын үеийн АНУ худалдааны асуудлаар нэг санаагаар дуугарч чадахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Конгресс, Худалдааны танхим, хөдөө аж ахуйн бүлгүүд хийгээд компанийн захирлууд бүгд гэрээнээс гарах Трампын санааг эсэргүүцсэн. Энэ нь хэлэлцээний ширээний ард Вашингтоны байр суурийг сулруулж байгаа юм. Үнэндээ Трампын захиргаан доторх худалдааны шийдвэрлэх маргаан эдийн засгийн үндсэрхэг үзэлтнүүд ба даяарчлагчдын хооронд өрнөж байна. Гэвч Номхон далайн түншлэлийг эс тооцвол даяарчлагчид ялсаар ирлээ.
Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Гари Коэн болон түүний багийнхан зэрэг Цагаан ордон дахь даяарчлагчид чухал ажил хийж буйн илрэл нь энэ. Мөн Трамп нийгмийн сүлжээгээр дайрна гэдгээс бизнесийнхэнэмээх нь нэгэнт өнгөрчээ. Ерөнхийлөгчийн муу төлөвлөгөөтэй хэрхэн тэмцэх аргаа компаниуд олсноос гадна Цагаан ордон ба Ерөнхийлөгчийн захиргаан дотор олон холбоотон байгааг харлаа. Түүний сүрдүүлгээс айдаг хүний тоо ч илт цөөрлөө. Сүрдүүлэг нь гол зэвсэг болж байсан Ерөнхийлөгчийн хувьд энэ нь урам хугарах бас нэгэн шалтгаан болох биз ээ.
Шон Доннан