АНУ-ын Дотоодын аюулгүйн яамнаас Засгийн газрын яам, агентлагууддаа мэдээллийн технологийн системээсээ Касперскийн аюулгүйн программыг устгах ёстой гэжээ. Учир нь Касперский Лабыг тэд Оросын тагнуулын албатай холбоотой гэж үзсэн аж.
Энэ долоо хоногт Америкийн Сенатын танхим Касперскийн бүтээгдэхүүнийг хориглох эсэх асуудлаар санал хураах юм. Харин Касперский Лаб үргэлж өөрсдийгөө Кремльтэй холбоогүй хэмээн мэдэгддэг.
Гэвч Засгийн газраас сэжиглэж эхэлснээр Америкийн борлуулагч компаниуд Касперскийн бүтээгдэхүүнийг худалдахаа больж эхэлжээ. Дэлхий даяар 400 сая гаруй хэрэглэгчтэй болсон Касперский Америкийн Засгийн газрын үндсэн нийлүүлэгч болж чадахгүй байсаар өдийг хүрсэн аж.
Дотоодын аюулгүйн яамны нарийн бичгийн дарга Элейн Дюк Засгийн газрын агентлагууд Касперскийгээс салахад 90 өдрийн хугацаа өгч байгаа гэжээ. Касперский Лаб энэхүү шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд өнөөдрийг хүртэл Кремльтэй холбоотой гэх баттай баримт байхгүй бөгөөд худал хэрэгт буруутгаж байна хэмээн өөрсдийн цахим хуудсандаа бичсэн байна.
Гэхдээ хоёр сарын өмнө Bloomberg Касперский Лабыг үүсгэн байгуулагч Южин Касперский болон компанийн удирдах албан тушаалтнууд хооронд “Оросын Тагнуулын алба”-ны захиалсан төслийг хэрэгжүүлэх тухай цахим шуудангууд байгаа талаар мэдээлжээ.
Харин Касперский энэ явдлыг Америк, Оросын геополитикийн асуудал гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC