Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сард 19.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 428 (2.2%)-аар өсжээ.
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг 492 (5.2%), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 164 (60.5%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 89(1.5%)–өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 8 сард 141.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 63.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 20.9 (17.3%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 34.7 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 оны эхний 8 сарын байдлаар 24.6 мянга болж, 1029 (4.2%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 12.7 мянга (51.6%) нь эмэгтэйчүүд байна.
18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2017 оны эхний 8 сард улсын дунджаар 97 болж, өмнөх оны мөн үеэс 1 (1.0%)-аар буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо