Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийг бариулах ажил эхлүүлэхээр болоод байна.
Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
- Хан–Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
- Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
- Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барина.
Барилга угсралтын ажил 2018 оны 08 дугаар сараас эхэлж, 2020 оны 6 дугаар сард дуусна.
2017 оны есдүгээр сарын 6–ны өдөр энэхүү төслийг хэрэгжүүлэх санамж бичигт нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нансалмаа, Япон Улсын Жайка олон улсын байгууллагын Судалгааны төвийн захирал хатагтай Чи Эзаки нар гарын үсэг зурлаа.