Такси үйлчилгээ эрхлэгчид Туул голыг цэвэрлэнэ


2017-09-14 13:30 GMT+8

"Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ноос "Хатан туулаа хайрлая" их цэвэрлэгээг энэ бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Есдүгээр сарын 16-ны 09.00 цагт "Туул гол Улаанчулуутын хогийн цэг биш" уриан дор их цэвэрлэгээг хийх юм.

Аянд такси үйлчилгээ эрхэлдэг долоон байгууллага хамрагдаж 100 таксины цуваа төв талбайгаа тойрон Туул гол руу хөдлөх бөгөөд цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэх юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4271 санал өгсөн байна.

Дээшээ