Шоколадны мэргэжилтэнтэй хамт Шоколад урлацгаая

Бизнес мэдээ

2017-09-14 13:05 GMT+8

Тансаг зэрэглэлийн шоколадны брэнд "Годива" Монголд нээгдсэнтэй холбогдуулан Зүүн Хойд Ази, Хятадыг хариуцсан шоколадны мэргэжилтэн Филип Дауэ хүрэлцэн ирж "Годива"-д дурлагсадтай хамтран нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Тэрбээр дэлхийн хэмээнийн долоон шилдэг мэргэжилтний нэг бөгөөд энэхүү үйл ажиллагааны үеэр  "Годива" брэндийн хамгийн амтат бүтээгдэхүүнийг хэрхэн урладаг нууцаасаа задлахын хамт сайн чанарын шоколадыг  харах, барих, үнэрлэх, сонсох, амтлах мэдрэхүйгээрээ хэрхэн мэдэж, сонголт хийх талаар зөвлөсөн юм.

Годива монголын багийнхантай хамтарсан анхны сургалтаараа чацаргана жимстэй болон морины дүрстэй шоколад урлахыг заасан нь Монгол онцлогийг шингээсэн гайхалтай бүтээл боллоо. Ингээд сонирхолтой үйл ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжилгыг сонирхуулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4271 санал өгсөн байна.

Дээшээ