Дэлхийн энтертайнмент бизнесийн чиг хандлага өдөр ирэх тусам өргөжиж уран бүтээлчид шилдэг контентоор өрсөлддөг болов. Монголын телевизийн зах зээлд ч мөн контент үйлдвэрлэлээр өрсөлддөг шударга систем хэвших эхлэл тавигдаж байгааг бид мэднэ. Үүний тод жишээ нь “Боловсрол суваг”, “Монгол HD” телевизүүд билээ.
Албан ёсны эрхтэй уран бүтээлийг эрх эзэмшигч компаниас худалдан авч эх орондоо нэвтрүүлэх эхлэл нь дээрх телевизүүдийн “Яг түүн шиг”, “Mongolia’s next top model”, “Авьяаслаг Монголчууд” зэрэг шоу болсон. Тиймээс ч үзэгчдийн дунд дараагийн нэвтрүүлэг нь юу байх бол гэсэн өндөр хүлээлт үлддэг нь нууц биш. “Боловсрол суваг” телевизийн хувьд өнгөрөгч наймдугаар сард 2017-2018 онд үзэгчдэдээ хүргэх нэвтрүүлгүүдээ танилцуулсан. Тэгвэл энэ намрын хамгийн эхний төсөл нь Нидерландын телевизийн контент нийлүүлэлтийн “Гигант” гэгдэх “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхийн дагуу дэлхийн 44 оронд амжилттай хийгдсэн “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг гэнэ. Ингэснээр Монгол улс тус шоу нэвтрүүлгийг бүтээж буй 45 дахь улс болох аж.
“Оддын академи” шоу нэвтрүүлэг нь дуулах хүслээр жигүүрлэсэн сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх том боломж болж байна. Учир нь зохион байгуулагчдын хувьд нэвтрүүлгийн оролцогчдыг дуу, бүжиг, бие бялдар, имиж бүрдүүлэлт гээд бүх талаар нь хөгжүүлж, шоу бизнест хөл тавиулах зорилготой бөгөөд урлагийн ертөнцөд хамгийн тод гэрэлтэж чадах “Од”-ыг бэлтгэх гэнэ. “Оддын академи” нэвтрүүлгийн эхний шатнаас шалгарсан залуус нэг гэрт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх юм байна.
Тус нэвтрүүлэг нь анхлан 2001 онд Франц болон Испани улсад зохион байгуулагдаж байжээ. Энэ хугацаанд “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан нэр хүндтэй хамтлаг дуучид олон бий. Хамгийн ойрын жишээ гэвэл тус шоу нь ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 2002-2011 он хүртэл нийт 8 улирал амжилттай хийгдсэн байна.“Фабрика звёзд” нэвтрүүлгээс охидын алдарт “Фабрика” хамтлаг, дуучин Юлия Савичева, Тимур Юнусов буюу Тимати, Полина Гагарина зэрэг Оросын өнөө үеийн шоу бизнесийг өнгөлж яваа одод төрөн гарч байжээ.
Нэвтрүүлгийн зүгээс ялагчид урьд өмнө байгаагүй томоохон шагналыг амлаж байгаа бөгөөд шүүгч, хөтлөгчийн талаарх мэдээлэл одоогоор нууц хэвээр байна. Нэвтрүүлгийн бүртгэлийн товыг зохион байгуулагчдын зүгээс тун удахгүй зарлах гэнэ.