Мандал сум онцгой байдлын шинэ байртай боллоо


2017-09-14 16:25 GMT+8

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байртай болжээ.

Мандал сум нь есөн баг хоёр тосгонтой. Нийт 7,3 мянган өрхийн 25,6 мянган хүн амтай. Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог томоохон сум.

Шинэ байрны нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар болон аймаг, сумын удирдлагууд оролцсон байна.

Энэ үеэр энэ зун гарсан ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэн хамт олноо хошуучлан ажилласан зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутаг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулжээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4268 санал өгсөн байна.

Дээшээ