Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв

Б.Эрмүүн GoGo.mn

2017-09-14 16:40 GMT+8

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар өчигдөр ажлын уулзалт хийлээ.

Талууд хоёр улсын хоорондын харилцаа болон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн Сайд Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж ярилцсан байна.

Талууд энэ асуудал дээр хичээл зүтгэл гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4268 санал өгсөн байна.

Дээшээ