“ICT-Expo-2017” маргааш эхэлнэ


2017-09-14 16:55 GMT+8

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын томоохон үйл ажиллагааны нэг болох “ICT-Expo-2017” 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил есдүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болох юм.

Уламжлал ёсоор Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Мөн энэ жилийн “ICT-Expo-2017”-д арилжааны банкнууд идэвхтэй оролцож байгаагаараа онцлог. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк операторуудын нэгэн адил ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол бусад банкууд оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгоно

“ICT-Expo-2017” нь Сүхбаатарын талбайд болж байгаа нь энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үзэж сонирхох иргэд сонирхогчдын тоог нэмэгдүүлэхийг зорьсонтой холбоотой.

Экспогийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болно. Мөн дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болох аж.

Түүнчлэн Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна.

“ICT-Expo-2017” -ын хоёр дахь өдөр НХХЯ болон ХХЗХ хамтран үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээнэ.

Түүнчлэн уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулахаар төлөвлөжээ. “ICT-Expo-2017”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn сайтаас авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4268 санал өгсөн байна.

Дээшээ