Удирдаач Н.Туулайхүүгийн амь насыг аврах аянд нэгдэхийг уриалж байна

А.Мишээл GoGo.mn

2017-09-14 17:55 GMT+8

Монголын Сонгодог хөгжмийн урлагийн нэрт удирдаач МУУГЗ, ДБЭТ-ын удирдаач, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Нямаагийн Туулайхүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах хандивын тоглолт болох гэж байна.

УДБЭТ-ын уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолт энэ сарын 19 буюу ирэх мягмар гарагт 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тэрбээр хүндээр өвдөж, ходоодны хорт хавдар оноштойгоор яаралтай БНСУ-д мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.

Н.Туулайхүү нь Монголын Сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн 37 жилийн хөдөлмөр, авьяас чадвараа зориулж олон арван төрийн концерт, дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдийг удирдан тоглуулсан байна.

БНСУ-д хийлгэх мэс засал болон эмчилгээний зардалд 150 сая төгрөгийн төлбөр шаардлагатай болсон тул Сайхан сэтгэлт хүмүүн таныг авьяас билэгт удирдаачийнхаа амь насыг нь аврах аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5111071049 Хаан банк Ц.Дэлгэрмөрөн (гэргий)
Холбоо барих утас: 99252240, 88081579

Тасалбар: 20 мянган төгрөгийн үнэтэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4268 санал өгсөн байна.

Дээшээ