Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Б.Эрмүүн GoGo.mn

2017-09-14 17:30 GMT+8

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон эх орондоо ирлээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авч "Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна" хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэв.

Одоогийн байдлаар хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 29 санал өгсөн байна.

Дээшээ