ОБЕГ-т 800 сая төгрөгийн хандив цуглаад байна


2017-09-14 17:25 GMT+8

Ард иргэдийн санаачилгаар эхлүүлсэн хандивын аянаар Онцгой байдлын ерөнхий газарт 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа юм.

Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.

Хамгийн сүүлд эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “Fohow” ХХК-аас Онцгой байдлын ерөнхий газарт таван  сая төгрөгийг хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 29 санал өгсөн байна.

Дээшээ