Мэргэжлийн хяналтын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газартай хамтран байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч нарт “Хүний эрхэд суурилсан хяналт” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар “Ашигт малтмалын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Бичил уурхайн ашигт малтмал олборлох журам” болон бусад холбогдох хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол, норм, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахад анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Хяналт шалгалтын ажлын үед хүний эрхэд халдахгүй байх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, ёс зүйн дүрэм, хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь сургалтын гол зорилго юм. Сургалтад төв болон зүүн бүсийн аймгууд, НМХГ, МХЕГ-ын 200 гаруй байцаагч хамрагдлаа.
Аливаа хяналт шалгалтын ажлын эцсийн зорилго нь хууль тогтоомж, стандартыг чанд мөрдүүлэх замаар бизнес эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах явдал юм.
МХБ-ын удирдлагын зүгээс үйл ажиллагаандаа дээрх стратегийг баримталж, иргэд, аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллахыг чухалчилж байна. Энэ удаагийн сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газартай хамтран бүсчилэн зохион байгуулж байгаа нь онцлог юм. Баруун бүсийн сургалт энэ сарын 22-24-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болно.