УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Засгийн газрыг огцруулах ээлжит бус чуулганы дараа хийсэн анхны хурлаар хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Я.Содбаатар нар мэдээлэл хийв.
Хурлаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар, цаашид бүлэг Засгийн газраа хэрхэн байгуулах тухайд бүлгийн гишүүдийнхээ саналыг сонсох гэж энэ хурлыг хийсэн. Гишүүд маань өнгөрсөн үйл явдлуудыг эргэн санаж биш, урагшаа харж ажиллая гэж санал нэгдлээ. Мөн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, сайд нарыг ямар шалгуураар сонгох зэрэг олон зүйлд саналаа хэлсэн. Эдгээр саналыг нэгтгэж байгаад есдүгээр сарын 25-ны өдөр болох намын Бага хурлаар хэлэлцэхээр намын даргатай ярилцлаа.
Удирдах зөвлөлийн хурлаар намын бага хурлыг энэ сарын 25-нд хийхээр товлосон. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна, Ерөнхий сайдыг УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжилна. Аравдугаар сарын эхний арваад хоногтоо багтаан Засгийн газрын гишүүдээ томилно гэсэн зарчмын шийдэлд хүрсэн.
Өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг хоёр хуваагдлаа, дахин нэгдэхээргүй ан цав үүслээ гэж мессэж нийгэмд цацагдаж байсан. Манай бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахад 30, 30-аараа хоёр хуваагдаж, Засгийн газраа огцруулах амаргүй шийдэлд хүрсэн. Харин өнөөдөр гишүүд зарим зүйлд саналаа хэлсэн. Энэ нь манай бүлэг, цаашлаад намыг хагалан бутаргасан зүйл биш ээ.
Гишүүд Засгийн газар хариуцлага тооцох, Засгийн газраа улам чадваржуулж, дэмжиж ажиллах ёстой гэсэн саналын зөрүү байсан юм. Энэ асуудлаа одоо ойлголцсон. Цаашид МАН-ын бүлэг дүрмийнхээ дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
Намын бүлгээс гарах тодорхой шийдвэрүүд намын дүрмийн дагуу шийдэгдэж, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлууд дээрээ ч намын дотоод дүрмээ баримтлах, зарчмын байр суурьтай байна гэдгээ өнөөдрийн хурлаар тохиролцлоо гэж мэдээллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Засгийн газрыг байгуулахдаа бүлгийн гишүүд ямар зарчnм баримтлах вэ. Сайдуудын хэдийг нь УИХ-аас томилох вэ?
-Намын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг яг эцэслэн батлаагүй байна. Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлаа эцэслэнэ. Ерөнхий сайдыг Бага хурлаар тодруулна. Бага хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, намын Их хурлыг намын дүрэмд заасны дагуу Бага хурлаас зарладаг. Бага хурлаас хойш 45 хоногоос цаашгүй хугацаанд хуралдуулах заалттай. Тиймээс есдүгээр сарын 25-нд намын Их хурлын тов гарна.
-Намын шинэ даргаа Их хурлаараа томилох уу?
-Их хурлаар намын даргыг сонгох, улмаар намын удирдлагуудыг шинээр сонгох асуудлыг шийднэ. Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдийг хаанаас томилох талаар нарийн яриагүй. Сайдуудад ямар шалгуур тавих талаар ярилцсан. Ер нь Засгийн газрын тэргүүн, гишүүдэд ямар шалгуур тавих талаар гишүүд олон санал хэлсэн. Сайд болох хүн тухайн салбартаа хэдэн жил ажилласан дадлага туршлага, салбарын бодлогыг тодорхойлоод явах чадварлаг хүмүүсийг томилох хэрэгтэй гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь саналаа хэлсэн.
-Намын дарга нь Ерөнхий сайд болох уу?
-Бид одоогоор үүнийг яриагүй. Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна. Дараа нь Их хурлаар намын даргад хэн ч өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо гарч байгаа Ерөнхий сайд заавал намын дарга байна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл үүнийг намын Их хурлаар шийддэг.
-Засгийн газрыг огцруулснаар ургац хураалт, өвлийн бэлтгэл ажил алдагдлаа гэж шүүмжлэл байна?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрлээ гэдэг асуудал яригдсана. Гэхдээ одоо сайд нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учраас Засгийн газар ажлаа бүрэн гүйцэд хийгээд явж байна. Цаг нь тулгамдсан асуудлыг Засгийн газар шийдээд явна. Ер нь Засгийн ажлын залгамж шинж чанар алдагдахгүй гэлээ.