Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа мэдээллээ.
Бодлогын хүүг хэвээр хадгалсан нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа хэмээн тайлбарлав.
Төвбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, "Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улмын хэмжээнд 5 хувь, нийслэлд 5.4 хувьтай гарсан.
Оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци зорилтот 8 хувьд тогтворжих хандлагатай байна" гэв.
Гадаад эдийн засгийн орчимд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна.
Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна гэлээ.