Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төсөл Монгол Улсад хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд 21 аймгийн байгалийн бохирдлыг тодорхойлох, бохирдлын эрсдэлийн түвшинг тогтоох, бохирдлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг байгаль орчны салбарт ач холбогдолтой ажлуудыг хийсэн байна.
Төслийн багийнхан зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буй нь тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж.
Чех мэргэжилтнүүдийн сонгогдсон гурван обьектийн хоёр нь хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ. Тиймээс чех мэргэжилтнүүд газар дээр нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд, мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж чех мэргэжилтнүүд онцоллоо.