Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган яаралтай хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдыг даруй томилох тухай албан бичиг илгээлээ. Засгийн газраа огцруулсан МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт хуралдаж, “Одоо болж өнгөрсөн үйл явцыг мартаж, урагшаа харж ажиллая. Дараагийн Засгийн газрын яаралтай байгуулъя” гэж санал нийлсэн тухай Бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.
МАН-ын Удирдах зөвлөл мөн өнгөрөгч долоо хоногт хуралдаж намын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжлахаар товложээ. Дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэр яригдаж байгаа юм. Засгийн газрын гишүүдийг ч аравдугаар сарын эхний арав хоногт багтаан томилж, ажилд нь оруулна хэмээн эрх баригчид санал нэгджээ.
-Apple компани өнгөрсөн лхагва гарагт хамгийн шилдэг бүтээл болох iPhone-ынхоо арван жилийн ойн бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулсныг GoGo.mn сайт шууд дамжууллаа. iPhone X загвар нь аравдугаар сарын 27-ноос урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм байна. Үнэ нь 999 ам.доллараас эхэлнэ гэж мэдээллээ.
Мөн үеэр Iphone 8 загвараа танилцуулсан юм. iPhone 8 загварын утас нь 64GB, 256GB хэмжээтэй хоёр хувилбартай байх бөгөөд үнэ нь 699 ам.доллараас эхлэх юм байна. iPhone 8 Plus загварын хувьд 799 ам.доллараас эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк танилцууллаа.
-Хүйтний улирал хаяанд ирж буй энэ үед томуугийн вакциныг хийж эхэлжээ. Уг вакциныг зургаан сартай хүүхдээс дээш бүх насныхан хийлгэх боломжтой бөгөөд хийлгэснээс хойш ойролцоогоор нэг сарын дараа дархлаа тогтоно. Вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.
Вакциныг хоёр хүртэлх насны хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тун, хоёроос дээш насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэнэ гэж мэргэжлийн хүн зөвлөв. Мөн өндөгний харшилтай, вакцинд орсон эм тарианаас харшилтай, архаг өвчин сэдэрсэн болон халуурч, ханиадтай байгаа тохиолдолд томуугийн вакциныг хийх боломжгүй юм байна.
-"Лантуун дохио" ТББ болон олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын цогцолбор энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Баянхошууны Зүүн салаанд байгуулсан энэхүү цогцолбор барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлжээ.
Хоёр байшингаас гадна 50 хүүхэд тойрч суугаад үлгэр сонсох саравч, өв соёл уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг маш сайхан бүтээн байгуулалт хийсэн байна. Энэ хүүхэд хамгааллын цогцолбор эцэг, эхийн хайр халамжийн гадна байдаг хүүхдүүдийг байрлуулж, сургаж, хүмүүжүүлж, боловсролын үйлчилгээ үзүүлэх юм.
-Биоанагаахын шинжлэх ухааны доктор, БНСУ-ын Качон их сургуулийн Эм Зүйн Сургуульд судлаач профессор Баттогтохын Гантөмөр GoGo.mn сайтад ярилцлага өглөө. МУИС-ийн Химийн факультетийг Нефтийн химич мэргэжлээр төгссөн тэрбээр сургуульдаа магистрын зэрэг хамгаалаад БНСУ-д сурахаар явжээ.
Өргөн хэрэглэдэг ихэнх эм усанд сайн уусдаггүй учир хүний биеэс маш хурдан ялгарах эсвэл биеийн хаа нэгтээ эрүүл эсэд хуримтлагдах нь түгээмэл байдаг аж. Б.Гантөмөр тэдгээр эмийг усанд уусдаг болгох, яг зорьсон “бай” буюу өвчилсөн хэсэгт нь хүргэх зорилго тавин судалгаа хийж байна. Шинжлэх ухааны судалгааны амтанд орсон залуу эрдэмтний "Б.Гантөмөр: Хавдрын үед химийн эмчилгээг амжилтгүй болгодог бэрхшээлийг шийдэж, гэрлээр эмчлэхээр судалж байна" ярилцлагыг сонирхож уншина уу.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцохдоо хослолынхоо дотуур хар цамц өмссөн байсныг иргэд нийгмийн сүлжээгээр багагүй шүүмжилсэн. Нэг хэсэг нь хүрэмнийхээ дотор цагаан цамц өмсөөд зангиа зүүх нь наад захын соёл гэсэн бол зарим нь гашуудлын хар хувцас л өмссөн байна гэж өөрсдийнхөөрөө дүгнэжээ. Ийм үйл явдалд оролцохдоо хэрхэн хувцаслах тухай тогтсон ёс журам байхгүй ч мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөөг сэтгүүлч А.Наранцацрал бэлтгэлээ.
Гашуудлын ёслолд зангиатай цамц, өмд, бүс, хослолын доор өмсдөг гутал, /бидний нэрлэдгээр буузан хоншоортой гутал/ өмсөх нь зохимжтой. Хувцас тань бүхэлдээ тас хар өнгөтэй байх албагүй гэж зөвлөсөн байна. .