Сансар огторгуйд монголоор нэрлэгдсэн МОНГОЛСАТ-1 нэртэй хиймэл дагуулыг хамтран эзэмшигч Монголсат Нэтворкс компани нь сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах болон интернэтийг хүссэн газраасаа гэсэн хоёр төрлийн үйлчилгээг танилцуулж ICT экспо үзэсгэлэн яармагт оролцож байна.
Телевизийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний хувьд Set top box ганцхан удаа худалдан авснаар гадаад дотоодын 80 гаруй сувгийг цаашид сарын хураамжгүйгээр үзэх эрхийг хэрэглэгчдийн гарт хүргэх юм байна.
Интернэтийн үйлчилгээг МОНГОЛСАТ НЭТВОРКС компанийн албан ёсны дистрибьютор МОНВИСАТ компани ажиллуулах юм байна. Тус компани нь Монгол орны өнцөг булан бүрийг хамарсан сансрын холбооны ИНТЕРНЭТ+ТВ+УТАС гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Хэрэглэгч хаанаас ч интэрнетээр аялах суурин утсаар ярих телевизийн сувгуудаа үзэх болно.
Эдгээр үйлчилгээнүүд 10 сард хэрэглэгчдэд хүрэх юм байна.