МҮХАҮТ-аас УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасныг хүргэж байна.
Уриалгад:
Монгол Улсад нүүрлээд байгаа улс төрийн намуудын дотоод зөрчил нь Монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүрч улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах, валютын ханш болон гадаад худалдааны алдагдал өсөх ноцтой үр дагаварт хүргэхээр байна.
Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээ өсч, улсын төсвийн алдагдал нэмэгдсэн нь эдийн засагт ихээхэн дарамт болж эдийн засаг саарахад хүргэлээ. Эдийн засгийн хямралтай байгаа ийм үед энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн зарим үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан нь бизнес эрхлэгчдийн хувьд бага ч атугай найдварыг төрүүлсэн юм.
Хямралтай эдийн засгийг хөгжлийн зөв бодлогоор удирдан залж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр тогтвортой өсгөх үүрэгтэй Төр, засаг нь өнгөрсөн 25 жилд дунджаар 1.7 жилийн хугацаатай 14 гүйцэтгэх засаглалтай байж, төрийн залгамж халаа алдагдаж, бодлогын хувьд харилцан уялдаагүй ажиллалаа.
Өнөөгийн улс төрчдийн хариуцлагагүй үйлдлээс болж бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх улмаар татвар, шимтгэл төлөхөд ихээхэн хүндрэлтэй болж байна.
Бизнес эрхлэгчид өнөөдрийг хүртэл Засгийн газрын боловсруулсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээс тодорхой, эерэг үр дүнг хүлээсээр байлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь бизнес эрхлэгчдийн дуу хоолой илэрхийлэгчийн хувьд Төрийн эрх баригчдаас өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, улс орны хөгжлийг нэн тэргүүнд тавьж, ТОГТВОРТОЙ, ЧАДВАРЛАГ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛТАЙ-гаар ХӨГЖЛИЙН урт хугацааны ОНОВЧТОЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОН, БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХАМТРАН ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ уриалж байна.
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД
2017.09.15-ны өдөр