Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элсэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Элсэн манхны баяр” нэртэй сонирхолтой үйл ажиллагаа анх удаа зохион байгуулагдлаа.
Энэ үйл ажиллагаа нь Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх томоохон зорилготой.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, оролцогчдын дунд элсний гар бөмбөг, элсний оргил булаацалдах, элсний сумо, фото зургийн уралдаан, багийн буухиа тэмцээнүүдийг зохион байгуулжээ.
Хамгийн сонирхолтой, зочдын анхаарлын төвд байсан нэг үйл ажиллагаа нь элсний баримал урласан явдал байжээ.
Уг арга хэмжээг цаашид илүү боловсронгуй болгож, уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Монголын аялал жуулчлалын холбоо