Дархан-Уул аймгийн Засаг даргын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан аймгийн Тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлжээ
Энэ ажлын хүрээнд тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтарсан найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг Хонгор, Орхон сумын нутагт ажиллаж байна.
Энэ нь зөвхөн тарвага тоолох төдийгүй Дархан-Уул аймгийн байгаль, хүрээлэн буй орчны эко системд үнэлэлт өгөх чухал нөлөөтэйг мэргэжлийн хүмүүс хэлсэн байна.
Монгол тарваганы судалгаанд Дархан-Уул аймгийн тарвагыг орхигдуулж байсан бөгөөд энэхүү судалгаагаар олон шинэ мэдээллүүдийг судлаачид олж авчээ.
Дархан-Уул аймгийн нутагт урьд нь тарвага элбэг байсан ч байгалийн хүчин зүйл болон хүний буруу үйлдлээс хамааран ихээхэн хорогдсон нь судалгаагаар харагдсан байна.
Тооллого хийснээр нөөцийг тогтоох, тарвагыг хамгаалах, өсгөн үржүүлэх, мониторинг тогтмол хийх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй аж.