Нийслэлийн цагдаагийн газар Үндэсний дээд сургуультай хамтран оюутан цагдаа нарыг эргүүлд гаргаж байна.
Энэ хичээлийн жилд хуулийн сургуулийн зуу орчим, оюутан эргүүлийн 20 оюутан “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж байна.
2012 оноос эхлэн Нийслэлийн цагдаагийн газраас их дээд сургуулиудтай хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бусад их дээд сургуулиуд ч идэвх зүтгэлтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.