Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт болон шинэ хуулийн олон нийтэд хамаатай заалтуудын талаар Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Ц.Доржмягмартай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэгчийн гарт амиа алдахаас сэргийлэх ямар заалтууд тусгасан бэ?
-Энэ хууль батлагдахаас өмнө гэр бүлийн хүчирхийллийг захиргааны зөрчил гэж үзэж байсан бол шинэ хуулиар энэ нь гэмт хэрэг болсон. Хүчирхийллийн дуудлага хүлээн авсан бол хамгийн ойр байгаа цагдаагийн албан хаагч газар дээр нь шуурхай очно. Газар дээр нь очоод цагдаагийн албан хаагчийн хийх үүргийг тодорхой тусгаж өгсөн. Мөн энэ хуульд иргэдийн оролцоог тодорхой тусгаж өгсөн.
Жишээлбэл, хөрш айлд нь хүчирхийлэл болж байгааг мэдвэл заавал дуудлага өгч мэдээлнэ. Хэрэв мэдээлээгүйгээс эрсдэл гарвал хариуцлага тооцох хуулийн заалт бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй зөвхөн цагдаагийн байгууллага, энэ чиглэлээр ажилладаг хэдэн төрийн бус байгууллага тэмцээд үр дүнд хүрэхгүй. Нийгмээрээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээс өөр аргагүй болсон.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг Түр хамгаалах байранд хүлээж авдаг уу?
-Тийм ээ. Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2014 оны хоёрдугаар сард Нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг байгуулж, хэлтсийнхээ харьяанд Гэр бүлийн хүчирхийллээс хохирогчийг хамгаалах Түр хамгаалах байрыг ажиллуулах болсон.
Сүүлийн 20 гаруй жилд гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн төрийн бус байгууллагууд хариуцаж, хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслалцаа үзүүлж байлаа. Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед газар авч, олон нийтийн анхаарлыг татах хэмжээнд хүрсэн учир төр Түр хамгаалах байруудыг байгуулсан. Энэ хэлтэс байрны дарга, эмч, аргазүйч, жижүүрийн офицер, цагдаа, нярав, тогооч зэрэг 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед газар авч, олон нийтийн анхаарлыг татах хэмжээнд хүрсэн учир төр Түр хамгаалах байруудыг байгуулсан.
-2014 оноос хойш өнөөг хүртэл хэчнээн хүн Түр хамгаалах байранд хандаж, тусламж үйлчилгээ авсан бэ?
-Анх 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхний үйлчлүүлэгчээ авснаас хойш энэ оны эхний найман сарын байдлаар нийт 710 гэр бүлийн 1302 үйлчлүүлэгч хүлээж авсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ганцаараа ирдэггүй, хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Нэгээс дээш 5-6 хүүхэдтэйгээ ирэх тохиолдол ч бий. Энэ хугацаанд насанд хүрсэн эрэгтэй есөн хүн, эмэгтэй 446, эрэгтэй хүүхэд 442, эмэгтэй хүүхэд 425 ирсэн байна.
Манайх найман өрөөнд нэг дор 30 үйлчлүүлэгч хүлээж авах хүчин чадалтай. Манай Түр хамгаалах байр 24 цагаар ажиллуулдаг 107 тусгай дугаарын утастай. Энэ утсан дээр сэтгэлзүйч ажилладаг. 2017 оны эхний найман сарын байдлаар 107 дугаарын утсанд 6171 иргэн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсан. Үүнээс 1254 иргэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөвлөгөө мэдээлэл авсан. Бид мэджээлэл хүлээж аваад, шаардлагатай бол холбогдох байгууллагад нь зуучилж өгнө.
-Хүчирхийлэлд өртсөн хүмүүс өөрсдөө ирдэг үү, танайх дуудлагаар очиж авчирж байна уу?
-2017 онд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсанаар дуудлагаар очсон цагдаа аюулын зэргийн үнэлгээ хийдэг болсон. Аюулын зэргийн үнэлгээ өндөр буюу тухайн хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрахаар байвал хохирогчийг шууд Түр хамгаалах байранд хүргэж өгөхөөр хуульчилсан. Түр хамгаалах байранд 1-30 хоногийн хугацаагаар байрлаж болно. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад өргөдлөө өгч, асуудлаа шийдүүлнэ. Одоогийн байдлаар Түр хамгаалах байранд хоёр гэр бүлийн найман үйлчлүүлэгч байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг 30 хоног байлгасны дараа гаргаад гэрт нь буцаана. Гэрт хүчирхийллийн ул мөр арилахгүй шүү дээ?
-Манай тасаг хүлээж авсан хүмүүстээ эрсдэлийн үнэлгээ хийдэг. Тухайн үйлчлүүлэгчийн гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид эсвэл тухайн баг, хорооны Засаг даргад нь хүлээлгэж өгдөг. Ганцааранг нь явуулдаггүй. Нэг хүн таван удаа ирсэн тохиолдол бий.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар танай үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Хохирогчийн дуудлагаар очоод заавал аюулын зэргийн үнэлгээ хийдэг болсон. Үнэлгээгээр аюулын зэрэг өндөр буюу хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байвал заавал Түр хамгаалах байранд хүлээлгэж өгдөг болсон нь хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах хуулийн гол зохицуулалт. Хууль батлагдсанаар Түр хамгаалах байранд ирэх хүний тоо нэмэгдэх хандлагатаай болсон.
Урд нь гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагаас эхлээд жирийн иргэд хүртэл “айл гэрийн дотоод асуудал, хоорондоо учир зүйгээ олно биз” гэх мэтээр хандаж, зайлшгүй шалгах шаардлагатай хэрэг биш гэж үздэг байсан. Түүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэл гаарах төлөвтэй болсон шүү дээ. Харин одоо дуудлагаар очиход хүчирхийлэл үйлдэгч эрүүл байвал хохирлогчийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалаад, заавал өргөдлөөр хандаж, асуудлаа шалгуулдаг. Согтуу байвал саатуулах байранд хүргэх зэрэг бусад арга хэмжээг авна.
-Хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлзүй ямар байдаг вэ?
-Хүчирхийлэлд өртөж, сэтгэлзүйн хүнд цочролд орсон хүнд бид анхан шатны тусламж үзүүлдэг. Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай бол бусад байгууллагад холбон зуучилж өгдөг. Гэр бүлийн хүчирхийлэл нэг удаагийн үйлдэл биш, олон удаагийн давтамжтай байдаг. Үүнээс болоод хүчирхийлэлд өртсөн хүн нойргүйдэх, бие махбодид өөрчлөлт орох зэргээр сэтгэлзүйн дарамтад орсон байдаг.
Амиа хорлох хүртэл эрсдэл хийхэд ч бэлэн байх тохиолдол бий. Ийм өөрчлөлттэй хүмүүсийг хүлээж аваад тайвшруулах дасгал сургуулилалт хийж, эргээд хэвийн байдалдаа ороход нь тусламж үзүүлдэг.
Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүчирхийлэгчээсээ эдийн засгийн хувьд хамааралтай, эсвэл үр хүүхдээ бодоод л тэвчээд чимээгүй яваад байх тохиолдол ч бий.
-Голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг байх, тийм үү?
-Голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Манайд Түр хамгаалах байранд ирсэн хүмүүсээс ес нь л эрэгтэй хүн байсан. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь өндөр настай, хүргэн бэр, ач зээ нартаа гадуурхагдаад манай байранд ирсэн хүмүүс байдаг. Гэр бүлийн харилцаа бол эхнэр, нөхөр, үр хүүхдүүдийн дунд үүсэж байгаа харилцаа. Эхнэр нь нөхрөө хэл амаар доромжлох, байнга хардаж сэрдэх зэргээр хүчирхийлэл үйлдэх хэмжээнд хүртэл өдөөн хатгах тохиолдол байна.
-Бид үргэлж хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах тухай ярьдаг ч хүчирхийлэл үйлдэх болсон өдөөгч шалтгаан нь юу байсан талаар огт ярьдаггүй юм байна?
-Тийм шүү. Хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйчүүд ирж зөвлөгөө авдаг. “Манай эхнэр үр хүүхдээ асрахгүй, гадуур тэнээд байна. Хэлэхэд хүлээж авдаггүй, аргагүйн эрхэнд гар хүрдэг. Эсвэл эхнэр шууд цагдаа дууддаг. Цагдаа ирээд шууд, чи л зодсон байх” гэж эрчүүдийг буруутгах хандлага түгээмэл байна. Зарим тохиолдолд эхнэрийнхээ хүчирхийлэлд өртсөн эрчүүд ч ирнэ. Эхнэрийнхээ эдийн засгийн хараат болсон эрчүүд нэлээд байдаг. Эсвэл эхнэр нь нөхрөөсөө том биетэй бол нөхөртөө дарамт үзүүлэх хандлага ч байна.
-Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн амьдралын түвшнээр нь авч үзвэл ямар хандлага ажиглагдаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл амьдралын түвшин харгалзахгүй янз бүрийн түвшинд байдаг. Амьдралын боломж, бололцоо тааруу хүмүүс нь голдуу манайд байранд байрладаг. Манайд өдрийн цагаар ирж зөвлөгөө аваад, аав ээж, ах дүүгийндээ байрлаад явдаг боломж бололцоотой хүмүүс ч нэлээд бий. Хүчирхийлэл байнга давтагдаж даамжирдаг. Хүчирхийлэл бол нэг удаагийн үйлдлээр зогсдог юм биш л дээ. Олон удаагийн үйлдлээр цагдаа, шүүхийн шатанд очиж байж шийдэгддэг. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүчирхийлэгчээсээ эдийн засгийн хувьд хамааралтай, эсвэл үр хүүхдээ бодоод л тэвчээд чимээгүй яваад байх тохиолдол ч бий.
-Нэг удаагийн үйлдлийг тэвчсээр үргэлж хүчирхийлэлд өртдөг болоод байна. Ийм тохиолдолд хохирсон хүн яах ёстой юм. Та бүхэн ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Манай уламжлалаас харахад гэр бүлийг салж сарних зөвлөгөө өгдөггүй. Аль болох гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж амьдрахыг зөвлөдөг. Асуудлыг аль болох хамтраад шийд гэдэг. Энэ тухай ярихад бүх зүйл амьдралын ханиа зөв сонгохоос л эхлэх ёстой. Гэр бүл салснаас хүүхэд хамгийн ихээр хохирдог. Тиймээс салахаас өөр бусад гаргалгааг хийх учиртай юм.
-Түр хамгаалах байранд ирж буй хүмүүс голдуу ямар насныхан байна вэ?
-Ихэвчлэн 25-45 насныхан ханддаг. Нийт үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь хүүхэд байдаг. Бэлгийн хүчирхийлэлд өртөж, ганцаараа ирж байгаа охидууд ч байдаг юм.
-Бид хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохын тулд ажиллаж байгаа шүү дээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Залуус ханиа сонгохдоо удам судрыг судалж, амьдралын хань нь мөн эсэхийг таньж мэдэж, тодорхой хугацаанд таньж мэдсэний дараа амьдрах тухай шийдвэрээ гаргах хэрэгтэй юм. Найз нөхөд, аав, ээж, ах дүү хамаатан садныхаа ятгалга, зөвлөгөөгөөр гэрлэсэн, бие биеэ таньж мэдээгүйгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдлууд бий. Энэ бүхэн гэр бүл төлөвлөлтийн маш чухал шийдвэр гэдгийг залуус ухаарч, амьдралын ханиа зөв сонгох хэрэгтэй юм.