Apple компани өнгөрсөн долоо хоногт 2017 оны жишиг утаснууд болох iPhone 8/ 8 Plus, iPhone X загваруудаа танилцууллаа. Есдүгээр сарын 22-ны өдрөөс iPhone 8/ 8 Plus утаснууд худалдаанд гарах бол iPhone X бага зэрэг хүлээлгэнэ. Samsung компанийн хувьд оны жишиг утсаа танилцуулаад хагас жил өнгөрсөн бөгөөд хамгийн сүүлд танилцуулсан Galaxy Note 8 загвар дөнгөж өнгөрсөн Баасан гарагт худалдаанд гарсан.
Тэгвэл эдгээр загварууд худалдаанд гарахаас өмнө яг одоо зах зээл дээр ямар утаснууд толгой цохиж байгааг танд хүргэе. Энэ удаад зөвхөн Монгол улсад албан ёсоор зарагдаж буй жишиг утаснуудыг жагсаалаа.
Samsung Galaxy S8/8+
Хязгааргүй дэлгэц хэмээх маркетингийн болоод технологийн гайхалтай шийдэл нь Samsung-ын бүтээгдэхүүнийг зах зээл дээрх бусад загваруудаас ялгах гол онцлог болов. Анх Galaxy Note Edge хэмээх загвараар нумарсан дэлгэц танилцуулж байсан Samsung компанийн хувьд ийм төрлийн дэлгэц хэвийн үзэгдэл болжээ.
Ялангуяа Note 7 утастай холбоотой асуудлын дараа зах зээлд асуудалгүй бүтээгдэхүүн танилцуулах том үүргийг Samsung амжилттай гүйцэтгэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард танилцуулж, дөрөвдүгээр сард худалдаанд гаргасан S8/ S8+ загварууд гадна төрх болон доторх үзүүлэлтээрээ өнөөдөр тэргүүлж байна.
18,5:9-ийн харьцаатай дэлгэц нь хэмжээ том боловч гарт барихад эвтэйхэн болох нэг шалтгаан болжээ. Түүнчлэн үндсэн товчлуур байхгүй болсон нь хамгийн чухал зүйл байв.
iPhone 7/ 7 Plus
Apple компани анх удаа үндсэн товчлуурыг шилээр орлуулав. Харахад болон дарж үзэхэд товчлууртай мэт технологийг нэвтрүүлсэн нь юм. Саяхан танилцуулсан iPhone X загвараас товчлуурыг бүр мөсөн авч хаяхын тулд компани ийнхүү жилийн өмнөөс хэрэглэгчдээ бэлджээ.
Үндсэн камерыг нь хос болгосноор хэрэглэгч дүрсний чанар алдахгүйгээр хоёр дахин татаж зураг авах, бичлэг хийх боломжтой болсноос гадна өрц томорч, фокус авах зайг илүү ойртуулсан.
Түүнчлэн iPhone 7/ 7 Plus загварууд Apple-ийн хамгийн анхны албан ёсоор ус, тоосны хамгаалалттай болсон утаснууд юм.
Huawei P10
Товчлуураас татгалзах их аяныг Huawei ч мөн тойрч гарсангүй. Үндсэн товчлуурыг шил болгон өөрчилж, хурууны хээ мэдрэгчийг урд талд нь гаргасан төдийгүй хоёр үйлдэл нэмж хийдэг болгожээ.
Үнийн хувьд хамаагүй хямд хэдий ч үзүүлэлтээрээ Apple, Samsung-ын бүтээгдэхүүнүүдтэй ойролцоо. Камерын хувьд бүр илүү. Ялангуяа Leica брэндийн камер суулгасан нь Huawei P10 загварыг онцлох бас нэг шалтгаан юм.
LG G6
Усны хамгаалалт, утасгүй цэнэглэгчтэй, үндсэн товчлуургүй гээд жишиг утсанд байх ёстой бүхэн LG G6 загварт бий. Камерын хувьд тийм ч давуу тал байхгүй боловч дэлгэцийн нягтралаараа энд дурдсан бүтээгдэхүүнүүд дунд хоёрдугаарт жагсана.
Учир нь LG компани энэ удаад Dolby Vision дүрслэл дэмждэг бүтээгдэхүүн гаргасан юм. Dolby Vision дүрслэл 12 бит өнгөний ялгарал харуулж чадна, харин HDR10 дүрслэл 10 бит өнгөний ялгаралтай.
2 битийн зөрүү их сонсогдохгүй байж болох хэдий ч 12 бит өнгөний ялгарал нь 68 тэрбум өнгө гаргаж чадах бол 10 бит тохиолдолд ердөө нэг тэрбум өнгө гаргаж чаддаг.
Эдгээр утаснуудыг өнөөдөр Монголд Mobicom, Unitel, Skytel, G-Mobile компаниуд албан ёсоор борлуулдаг бөгөөд Mobicom компани хүүгүй зээлийн нөхцөлтэйгөөр лизингийн үйлчилгээг санал болгож банйа.
Доорх хүснэгтээс та дээр дурдсан утаснуудын үзүүлэлтийг дэлгэрэнгүй хараарай.