АНУ, БНХАУ-ын удирдагчид даваа гарагт Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэж, БНАСАУ-ын эсрэг авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх дээр санал нэгдсэн гэдгийг Цагаан ордноос мэдэгдлээ. Харин Пхеньяны талаас "Олон улс хоригоо чангатгах тусам цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ" гэдгээ анхааруулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл жилийн гурван тэрбум ам.доллараар хэмжигддэг БНАСАУ-ын экспортын орлогын гуравны нэгийг танахуйц хэмжээний хориг арга хэмжээ авсан бөгөөд үүнээс дөрөв хоногийн дараа Пхеньян дахин пуужингийн туршилт хийсэн юм.
Баасан гарагт Ким Чен Ун дахин пуужин харвасны дараа АНУ, БНСУ-ын эрх баригчид Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлээд байна. БНСУ-ын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр хамтарсан сургуулилт сард 2-3 удаа болох юм байна. Үүнээс гадна БНХАУ, ОХУ-ын бие бүрэлдэхүүн ОХУ болон БНАСАУ-ын хилийн ойролцоо хамтарсан цэргийн сургуулилтаа эхэлжээ. Хэдий тийм боловч талуудын аль аль нь сургуулилтыг БНАСАУ-ын асуудалтай холбож тайлбарлаагүй байна. Учир нь ОХУ болон БНХАУ Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдэхийг уриалсаар байгаа юм.
Э.Эрдэнэтуяа