Нийслэлийн 378 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагууд өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгуулж байна.
Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа аж.
Санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийнэ.
Мөн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолтууд болж, өсвөр үе, залуучуудын дунд 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн болно гэж тус дүүргээс мэдээллээ.
Үзүүлэх үйлчилгээ
- Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд иргэдийг хамруулах
- Халдвартын эмчийн үзлэг, зөвлөгөө
- Цэргийн алба хаасан эсэх лавлагаа олгоно
- Төрсний бүртгэл /шууд бүртгэх/
- Гэрлэлт бүртгэх /шууд бүртгэх/
- Иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл /хаяж үрэгдүүлсэн/
- ААНБ-ын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч, бүртгэх
- Дүүргийн хөрөнгө оруулалтын ажилд санал авах
- Үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах
- Татвар төлөгчийн цэнхэр дэвтэр олгох
- Газрын барьцаа бүртгэх, чөлөөлөх үйлчилгээ