Азийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд маргаашаас эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Өнөөдөр тэмцээний өмнөх техникийн зөвлөгөөн болж, манай шигшээ баг Вьетнам, Австрали, Камбожийн багуудтай оноолт таарлаа.
Манай шигшээ баг маргааш Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Та бүхэн тоглолтуудыг NTV телевиз, mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэхээс гадна МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж шигшээ багаа дэмжих боломжтой.
Ирэх онд Малайз улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, зохион байгуулагч орны баг нийлээд шилдэг 16 баг шигшээ тэмцээнд өрсөлдөнө.
Тоглолтын оноолтын талаар 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид “Тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” гэсэн юм.