Туркменистаны нийслэл Ашхабад хотноо болж буй Азийн танхимын болон тулааны спортын V наадмын жюү жицү бөхийн төрөлд барилдсан манай улсын тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Н.Нямтуяа Туркменистаны үндэсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн бол Э.Энхболд -62 кг-ын жинд, Г.Пүрэвбаатар +100 кг-ын жинд барилдаж, тус бүр хүрэл медаль хүртээд байна.
Ингэснээр, Монголын тамирчид одоогоор есөн медальтайгаар, наймдугаарт бичигдээд байна.
Азийн танхимын болон тулааны спортын V наадмын манай тамирчид сагсан бөмбөг, бүст бөх, биллиард, бүжгийн спорт, жюү жицү, кикбокс, кураш, мутай, самбо, хүндийг өргөлт зэрэг 12 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Есдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн тус наадам арав хоног үргэлжилж 27-нд өндөрлөнө.