Долоо хоногийн эхний өдөр хаана, ямар үйл явдал болов?
- Олон улсын харилцаа судлаач, багш, профессор Д.Баярхүү "Хурц өнцөг" ярилцлагын булангийн зочин болж, улс төрийн засаглалын хямрал, түүнии уршиг, ялангуяа Монгол Улсын нэр хүнд хэрхэн унаж буйг хөндсөн ярилцлагыг танд хүргэж байна.
- Цалингаа нэмүүлэхээр түр хороо байгуулсан багш нарын шаардлагын хариуг өнөөдөр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн өгсөн байна.
- Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы тушаалаар зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
- Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар "Зүрхний хилэн" уран сайхны киноны дууг дуулахаар болжээ.
- 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичсэн Аида дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа аравдугаар сарын 7,8-нд тоглох гэж байна.
- Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зуны турш зохион байгуулсан "Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч" хөтөлбөр амжилттай өндөрлөж, төслийн уралдааны ялагчид тодорлоо.
- ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт Бүгд найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомж боловсруулах сайд Ким Ое Сук нар 2018-2020 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
- Чингэлтэй дүүргийн VII хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг Японы буцалтгүй тусламжаар барихаар болов.
- Нийслэлийн 378 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагууд өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгууллаа.
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
- Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авчээ.
- Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК Монгол банктай хамтран орон сууцны үнийн индексийг судлан гаргадаг. Тус компаниас наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа.
- Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлахаар болжээ.
- “Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт болон шинэ хуулийн олон нийтэд хамаатай заалтуудын талаар Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Ц.Доржмягмартай манай сэтгүүлч ярилцлаа.
- Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банк болох ХААН Банк нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EСБХБ)-аас Жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээний санхүүжилтийг сайжруулах, тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн гэрээ байгууллаа.
- “Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн Олон Улсын зөвлөлгөөн энэ сарын 19-22-нд The Corporate Hotel and Convention Centre-д боллоо.
- Гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтүүлгийн асалт 94.6 хувь, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт 95.7 хувь нь асаж байв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
- Голомт банк орон сууцны 4-8 хувийн хүүтэй богино хугацааны зээл олгож эхэлжээ.
- Нийслэлийн Онцгой байдлын газрынхан энэ оны эхний есөн сард 693 хүний амь бие, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
- Нийслэлийн цагдаагийн газар Үндэсний дээд сургуультай хамтран оюутан цагдаа нарыг эргүүлд гаргаж байна.
- 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2017-гоос Мобиком Корпораци энэ жилийн үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээ номинацид тэргүүн байрыг МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээгээр авчээ.
- БНСУ-ын Сөүл хотын Сочу дүүрэгт байрлах Солонгосын уламжлалт анагаах ухаан, шүд, хавдар, бүдүүн гэдэсний мэргэшсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг оношилгооны эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 27, 28-нд 2 өдрийн уулзалт зохион байгуулна.
- Баянхонгор аймагт Хавдрын эсрэг аяны хүрээнд энэ сарын 18-20-ны хооронд хавдрын үзлэг, оношилгоо, сургалтыг үнэ төлбөргүй хийж байна.
- 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн Монголын багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
ДЭЛХИЙД
- АНУ, БНХАУ-ын удирдагчид даваа гарагт Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэж, БНАСАУ-ын эсрэг авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх дээр санал нэгдсэн гэдгийг Цагаан ордноос мэдэгдлээ.
- Өнөөдөр iPhone 5S болон түүнээс хойшхи загваруудын үйлдлийн систем шинэчлэгдэнэ.
- “Facebook” компани зар сурталчилгаа нийтлэгчдэд түр хугацааны хязгаарлалт хийхээ мэдэгдлээ.
- Сиднейн их сургуулийн эрдэмтэд гэрлийн долгионоор дамжин ирсэн дижитал мэдээллийг микрочип дотор дууны долгион болгон хөрвүүлжээ.