Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн Онцгой байдлын алба хаагчид нэгэн хүмүүнлэгийн үйлсийг хийжээ.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа, өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн байранд амьдардаг гурван алба хаагчид гэр бэлэглэжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Гантулга,
мөн газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар гал унтраах автомашины жолооч, ахлагч М.Зуунчулуун,
Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Д. Отгонбаатар нарт таван ханатай гэр олгосон байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар