Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвийн нээлт боллоо.
Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулсны 26 жилийн ойн өдөр шинэ барилгын нээлтийг хийжээ.
Шинэ барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах стандарт, үзүүлэлтийг хангасан гэдгийг нээлтийн үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэллээ.
Тус тосгоны Эрүүл мэндийн төв 1991 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд өдгөө ЭМЯ-ны стандартад нийцсэн шинэ барилгатай болж, үйл ажиллагаагаа ийн өргөжүүллээ.
Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Ингэснээр Шаргалжуут тосгонд оршин суудаг 1400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болсон байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам