Атгын чинээхэн газар болгонд ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүй барилга барьснаас гудамж, талбай, орон сууцны хаягжилт эмх замбараагаа алдаж гүйцлээ. Баянгол дүүргийн ХХ хороо гэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг Таван шард, Баянзүрх дүүргийн зургаа болон 18 дугаар хороо туслах замаар зааглагдаж байна. Албан байгууллага, орон сууц, гэр хорооллын хашааны булан дээр “Амарсанаагийн гудамж”, “Залуучуудын өргөн чөлөө”, “Рашаантын 18”, “Арцат”, “Сөүлийн гудамж” гэх мэт нийт 164 хаяг байдаг боловч яг энэ нэрээр нь асууж сураглавал мэдэх хүн үнэхээр олддоггүй юм байна. Дуудлагаар хүргэлт болон нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн хэлж буйгаар очих газраа бараг хагас цаг орчим хайсны эцэст олдог байна. Зарим үед машин орох боломжгүй мухар газар ч олон тааралддаг аж.
Тэгвэл 2013 онд Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцсэн хаягжуулалтын нэгдсэн системтэй болгох төслийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас эхлүүлжээ.
Жуулчид бүү хэл нийслэл дотроо бид төөрч, будилж явна
Үүнд 2013 онд 500 сая, 2013- 2015 онд 2.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ. Шаардлагатай бусад зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгах замаар тухай бүрт нь шийдвэрлэхээр болсон байна. Ганц Улаанбаатар хотыг бус хөдөө орон нутгийг ч хаягжуулахаар болсон. Тэгвэл өнөөдрийг хүртэл шинэ хаягжуулалтын систем нэвтрүүлж байгааг мэдэж байгаа хүн даанч алга. Уг асуудлыг хариуцдаг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа юм. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга С.Энхтуяагийн хэлж буйгаар нэгдсэн хаягжуулалтын системтэй болсноор гудамж, талбайн хамрах хүрээг багасгаж ангилах бөгөөд тусгай бар кодоор дугаарлана.
Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөг уулзвар бүрээр нь нэг, хоёр, гурав гэж дугаарлах бөгөөд нэрийг нь солихгүй аж. Мөн гэр хорооллын гудамжны дугаарыг ч гурван оронтой тоогоор өөрчилжээ. Мэдээж өмнөх хаягаа тодорхой мэдэхгүй байгаа иргэдийн хувьд тун хүндхэн асуудал болно. Одоогийн байдлаар хөдөө орон нутгийн хаягжуулалт мэдээллийн сангийн 60 орчим хувьтай, харин нийслэлийн хаягжуулалт удаашралтай байгаа аж. Уг төслийг захиалагч болон хэрэгжүүлэгч хоорондын зөрчил үүссэнээс гацаанд оржээ.
АНУ-Д ОЧСОН ХҮН ТӨӨРДӨГГҮЙ
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын аль ч хотод очсон хүн төөрдөггүй. Учир нь, гудамж, талбайн нэршил болон хаягжилт зориулалтын стандарттай. Хэрэгжүүлэгч байгууллагууд нь ч байнгын харилцаа холбоотой ажиллаж, шинэчлэл хийдэг байна. Тухайн гудамжны замын урд талын байшингууд сондгой тоотой, харин замын ард талынх нь тэгш тоотой гэх мэт.
Мөн хотын хэсэг болгон тусдаа кодтой. Нэр давхардах тохиолдол гарах боловч кодоороо зохицуулалт хийжээ. Тиймээс шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, байшингийн хаяг, болон хотын газрын зураг хоорондоо огт зөрдөггүй байна. Гэтэл гаднын жуулчид Улаанбаатарт газрын зураг худалдаж аваад аялалд гарахад нөгөө л хаягжилт хүндрэл үүсгэдэг байна. Хэдийгээр газрын зураг дээр англиар тайлбар бичсэн боловч бүх гудамж, талбайн нэрийг хүртэл англиар биччихдэг. Тэгсэн хэрнээ бодит байдал дээр криллээр бичсэн байдгыг твиттер хуудаснаа нэгэн жуулчин нийтэлж байсан.
- Шинэ хаягжуулалтын систем нэвтрүүлж байгааг мэдэж байгаа хүн алга.
- Улаанбаатар хотын хаягжуулалт эмх замбараагүйгээс болж төрөл бүрийн үйлчилгээнд олон бэрхшээл тулгарч байна.
- Нийслэлийн гудамж, талбайн хаягжуулалтаас гадна зуслангийн хаягжуулалт орхигдсоор өдийг хүрчээ.
Энэ мэтчилэн гаднын жуулчид төөрөх нь бүү хэл нийслэл дотроо бид өөрсдөө төөрч, будилж явна. Хотын төвд хаягжилт ийм байхад гэр хороолол ямар байх нь бүр ч ойлгомжтой. 2013 онд баталсан Монгол Улсын хаягжуулалтын тухай хууль болон НИТХ-ын 2006 оны 269 дүгээр тогтоолд гэр хорооллын гудамжийг нэршүүлэх талаар огтхон ч дурдаагүй байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга Д.Уранбайгаль “Улаанбаатар хотын гудамж, талбайн нэршлийг ямар ч хүн өгөх боломжтой.
Хүрэх газраа олоход хагас цаг зарцуулах нь энүүхэнд
Гэхдээ яагаад энэ нэрийг өгөх болсон, ямар гавьяа байгуулсан, тус гудамжийг нэрлэснээр ямар бүтээн байгуулалт хийх зэрэг хэдхэн зүйлс шаардлагатай. Ингээд бүх баримт, материалаа бүрдүүлсний дараа НИТХ- аар хэлэлцүүлнэ. Хэрэв зөвшөөрөгдвөл НИТХ-аар баталж, уг нэршлийг олгодог. Ерөнхийдөө гудамж, талбайн нэршлийг НИТХ-аар шийдвэрлэдэг” гэсэн юм. Сүүлийн үеийн шинэ орон сууцнууд хаягжилттай байдаг болохоос биш хуучны орон сууц, барилга байшин, орц, айл өрхүүдийнх тун хэцүү.
Нэг үгээр хэлэхэд, очих газраа олно гэдэг “оньсого таах”-тай адил. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг ойлгомжгүй, эсвэл хэт нүсэр, зарим нь хариугүй жижигхэн. Мөн хятад, солонгос, англи гээд олон төрлийн хэлээр биччихдэг. Монгол хэл дээр бичсэн зарим хаяг алдаатай байдаг нь нууц биш. Энэ мэт Улаанбаатар хотын хаягжуулалт эмх замбараагүйгээс төрөл бүрийн үйлчилгээнд олон бэрхшээл тулгарч байна.
Хэрвээ хашаа бүр тодорхой хаягтай, хаалга бүр дугаартай бол ийм хүндрэл гарахгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын зуслангийн хаягжилт он удаан жил орхигдсон хэвээр. Угтаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хэрэгжүүлээд эхэлсэн ажил үр дүнгээ өгвөл гэрийн хаягаа бусдад зааж өгөхийн зэрэгцээ түргэн тусламж, хөдөлгөөнт эргүүл болон хүргэлтийн үйлчилгээг авахад нэлээд хялбар болно.
Г.Оюунтөгс