-“Цастын орон” буюу “Дэлхийн дээвэр” хэмээн эртнээс алдаршсан, манай Монголтой бол шарын шашин, Дахүрээ- Хөхнуур-Лхасын маршрутын мөргөлчид, үе үеийн Далай ламууд ба Монголын 9 Богдоор холбогдсон тэр нэгэн жижиг атлаа түүхэн үндэстний тухай сэдэв.
XX зууны эхээр шахуу Төв Азийн геополитикийн их орон зайг Оросын геополитикийн судлаач А.Е.Снесарев томъёолохдоо, Туркестан, Шинжаан, Энэтхэг, Афганистан, Иран, Төвөдийг оруулан, түүнийгээ “Дэлхийн бодлогын түлхүүр” гэж нэрлэжээ. Шинжаан, Төвөд хоёр салшгүй хүйн холбоотой, учир нь энэ хоёр нутгаар дамжин Хятад нь Өмнөд Ази, Дундад болон Зүүн өмнөд Азид нэгэн зэрэг байршиж ирсэн. Нөгөө талаас Төв Азиас Зүүн өмнөд Ази руу нэвтрэх гарц ганцхан эндхээр дамждаг.
Монголтой эртнээс холбоотой тэр нэгэн жижиг атлаа түүхэн үндэстний тухай
Хэрэв Шинжааныг газар зүйн нэг тойрог гэж үзвэл, түүний салаа мөчрүүд Азийн аль ч өнцөг рүү тархаж болох учраас Америкийн нэрт эрдэмтэн З.Бжезинский эндхийн газрыг “цүлхэн” (анклав) гэж нэрлэсэн удаа бас бий. Евразийн их уулс өөр хоорондоо даваа гүвээ, нуруудаар холбогдсон байдаг, тогтоцоор нь авч үзвэл уулс нь хаяа хүрээгээ тэлсээр ирсэн. Энэ утгаар Хэнтий, Хангай, Монгол Алтай нь барууншаа Тянь-Шань, Памиртай хил нийлэх бөгөөд зүүн урагшаа эргээд Хималайн уулстай залгадаг. Эдгээр уулсын дагуух нутаг, хяр бэлийг стратегийн ач холбогдолтойд тооцож ирсэн нь дэлхийн цээж рүү хүрэх гарах бүх гарц, зам харгуй уулзаж солбилцдогт оршино.
Аугаа их торгоны зам чухам үүгээр дамжин хоёр их тивийг, дөрвөн их иргэншлийг бие биетэй нь мэдүүлжээ. Товчхондоо дэлхийн түүхийн бичлэг ихэнхдээ энд төвлөрдөг буюу хөнддөг, ийм л их замын уулзвар байж ирсэн Төвөдийн тухай өгүүлж байна. Төв Азийн талын нүүдэлчид болох монголчууд, Хималайн хойд энгэрийн төвөдүүд, зүүн өмнөд хяраар аж төрөх бутанчууд, сиккимчүүд, Хималайн баруун хойд хөндий, Памиртай залгаа уулсад аж төрдөг ладакхчууд зэрэг өөр хоорондоо царай зүс, бие бялдар, аж төрлийн хувьд нэн ойролцоо, шарын шашин шүтдэг энэ таван үндэстэн хэзээ, хаана хамт байгаад хэдэн тийшээ тарж одсоныг судалбал нэн сонирхолтой судалгаа гарах байх.
Оросын нэрт эрдэмтэн А.Дугин “Основы геополитики” хэмээх номынхоо “The Fall of China” гэж англиар гарчигласан дэд бүлэгт нэгэн ноцтой, сонирхолтой, осолтой санаа дэвшүүлжээ. Тэрбээр Монгол-Төвөдийн Холбооны улс байгуулах төсөл дэвшүүлэх хэрэгтэй гээд, тэр холбоонд Монгол, Төвөдөөс гадна Буриад, Тува, Хакасс болон Алтайн БНУ-ыг оруулах, шарын шашны уламжлал бүхий эдгээр улс Москвагийн хувьд Хятадын эсрэг геополитикийн стратегид нь чухал зэвсэг мөн хэмээжээ. Тэгснээ эдгээр нэр бүхий улсуудыг Оросын хувьд “сулхан жигүүр” гэж нэрлээд, Евразийн гүн рүү Хятадыг нэвтрүүлэхгүй байхын тулд дорно, өмнө зүгээс нь Япон, Энэтхэгтэй нэгдэн холбоотон болж аваад Хятадыг хумих хэрэгтэй гэжээ. Чингэхийн тулд түүх рүү ухралт хийж Манжуурыг Хятадаас салган, Төвөд, Шинжаан, Монгол, Манжуурыг оролцуулсан Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгох хэрэгтэй гэж уриалан дууджээ. Ийнхүү хойд, баруун, өмнө, зүүн жигүүрээсээ шахагдсан Хятад нь геополитикийн алдагдлаа хаашаа тэлж нөхвөрлөх вэ.
Энд Зүүн өмнөд Ази гэсэн ганцхан гарц Дугин санал болгохдоо, Вьетнамыг үл оролцуулан, харин Филиппин, Индонез, Австралийг чиглүүлсэн хойноос урагшаа гэсэн тэнхлэг гаргаж ирсэн байх юм. “Москва- Токиогийн тэнхлэг” хэмээх дэд бүлэгтээ сайх зохиогч “Евразийн буддист анклав” гэсэн орон зай үүсгэж, түүндээ Монгол, Өвөр Монгол, Төвөд, Халимаг, Тува, Буриадыг оруулбал Орос-Японы хооронд бат бэх холбоос, завсрын жигүүр бий болно гэсэн санаа дэвшүүлжээ. Соёл, шашин, арьсны нийтлэгтээ үндэслэсэн “Пан-Азийн буддист эвсэл” нь Алс Дорнодод геополитикийн бат бэх бүтэц бий болгох чухал зэвсэг гэж Дугин үзжээ.
Философич Дугиний бичсэнээс санаа аван Монголын геополитикийн өнгөрсөн ба одоог эргэцүүлэхүй, хоёр их гүрний дунд орших Монгол нь хоёр хөршийн геополитикийн хайчинд хэр зэрэг хайчлагдаж тайрагдахаас шалтгаалж ирсэн гашуун түүх яг үнэн гэмээр. Газар зүйн хувьд хэт алслагдмал, тэс өмнөө (яг одоо бол бүр илэрхий) хоёр үндэстэн-Монгол, Төвөд хоёрыг яагаад заавал нэг саванд чихэж, нэг самбар дээр тавих гээд байна вэ, энэхүү нөхөр Дугин гуай?
Дундад Иргэн улсын Засгийн газрын бүтцэд Монгол, Төвөдийн Хороо хэмээсэн яам байж ирсэн ба өнөө ч Тайваньд бий. Большевикууд Гадаад Монголд ардын хувьсгал хийх сценари боловсруулахдаа гол ивээгч далд эзнээр нь Коминтернийн Монгол-Төвөдийн тасаг гэгчийг Эрхүү хотоос тодруулсан Зөвлөлт Орос-Японы хооронд жийргэвч халхавч бүсийн хэлбэрээр бий болгосон Алс Дорнодын БНУ-ын Засгийн гарынхаа бүтцэд мөн Монгол-Төвөдийн комисс байгуулж ажиллуулсан нь логикийн хувьд Дугиний санал болгосонтой холбоотой, ерөөсөө Москвагаас улбаалсан их гүрний геополитик ч байсан мэт.
Иргэншил, соёлын хувьд Төвөдийг ангилж тодорхойлоход түвэгтэй
Эдүгээ БНХАУ-ын нэг мужийн статустай байгаа Төвөдийн өөртөө засах орон нь 1950-иад оноос өмнө бол Хятадын бусад мужууд (Хөхнуур, Ганьсу, Сычуань, Юньань) дахь төвөдүүдийн нутгийг оролцуулан хоёр сая ам дөрвөлжин км нутагтай байснаа БНХАУ-д дагаар орсныдараа 1.2 сая болж багассан. 1949 оноос өмнө энэ өргөн уудам зэлүүд нутагт хятад хүн бараг суурьшиж байсангүй. Дэлхийн хамгийн өндөрлөг энэ нутагт төвөдүүдээс өөр үндэстэн оршин суух ахуй, биологийн нөхцөл ч байсангүй. Энэ нь далайн түвшнээс хэт өндөрт (2500-4000 метр) орших, хөрс нь чулуулаг, үржил шим муутай, тодорхой нэр төрлийн цөөхөн ургамал тариалах, сарлаг мэтийн нүүдлийн мал аж ахуй эрхлэхээс өөр амьжиргаа байгаагүйтэй нь холбоотой.
Иргэншил-соёлын хувьд Төвөдийг ангилж тодорхойлоход түвэгтэй. Иргэншсэн үндэстэн яг мөн үү, шарын шашныг авахаасаа өмнө тэд хэн байв, иргэншил нь олон улсын ямар нийтлэгт багтдаг гэхчлэн. Эдүгээ шарын шашин шүтдэг гэдгээр нь томъёолж болох авч уг шашин угаасаа тэдний уугуул шашин байсангүй, Энэтхэгээс орж ирсэн. Бурхан Будда багш өөрөө төвөдүүдтэй угсаа гарлын хувьд ойр байсангүй.
Тэрбээр Балбын Люмбинид төрж өсөөд Энэтхэгийн Буддагаяад гэгээрсэн, цаг тооллын хувьд Төвөдийн түүхээс нэн эртний бие хүн болно. Иймд Төвөдийн иргэншлийг Энэтхэгийхэд угаасаа оруулж тооцож байсангүй, нүүдлийн гэдэгт тооцож ирсэн нь үгүй, өөрсдөө “нүүдэлчид” гэдгээр ханддаггүй. Төвөдийн түүхээс үзвэл, тэд нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хослуулан эрхэлдэг гар урлал зарим талаар хөгжсөн, үйлдвэрлэх хүчний хөгжил гэвэл маш доогуур. Буддын гэсэн хүчтэй иргэншил өнөөдөр барууны загалмайтны, күнзийн, лалынхтай өрсөлдөх хэмжээнд байна уу, үгүй юү, энэ бол эс үлдэх, тэсч үлдэхийн ирмэг дээрх асуудал бас биш.
Төвөдийн газар орны байршил, залгаа нутгууд нь Хятадтай илүү ойр дөт байх ёстой атал тиймгүй, харин урагшаа барууншаа Энэтхэг, Балбатай нягт харилцаатай явж ирсэн нь төвөдүүд зам харилцаагаа хааш нь чиглүүлж түлхүү хөгжүүлсэн, шашнаа хаанаас авч, ямар хэмжээнд хөгжүүлж чадсан зэргээс үүдэлтэй. Нөгөө талаас Энэтхэг Сиккимээр дамжин Төвөд хүрэх стратегийн ашигтай зурвастай байсны үр дүн байсан хэрэг. Эндээс Лхас, Жамц хот хүрэх давуу нөхцөл Энэтхэгт байсан бөгөөд энэ хоёр хотод Консулын газраа ажиллуулж байсан түүх ч бий. Тэгвэл Дундад Иргэн Улс (ДИУ)-д, мөн БНХАУ- д ийм давуу байдал эхэндээ байсангүй. Тэгэхээр Төвөдийн геополитикийг англи-энэтхэгчүүд тодорхойлж иржээ гэсэн үг.
Хятад-Энэтхэгийн хилийн дайн хоёр удаа дэгдэхдээ стратегийн хамгийн чухал түшиц газруудыг хөндсөн. Умард Кашмираар ихээхэн газраа Пакистанд алдаж, Өмнөд Азийг Хятадтай холбосон Каракорумын засмал зам тавигдсанаар Энэтхэг нь Төв Ази руу нэвтрэх стратегийн харилцаагаа алдсан хэмээн өөрсдөө өнөө ч хүртэл гоморхдог. Төвөдийг Хятад бүрмөсөн чөлөөлж авснаар Энэтхэг нь Азийн өмнөд өнцөгт хүчээр хашигджээ. БНЭУ-ын Дотоод хэргийн яаманд нь Энэтхэг-Төвөдийн хилийн цагдаагийн газар хэмээх томхон алба (Хилийн цэргээ хэлж байна) бий. “Төвөдийн” гэж нэрлэж ирсэн нь стратегийн ба геополитикийн түүхэн ач холбогдлыг нь илтгэх мэт.
Түүхээс үзвэл Бирмийг Өмнөд Азийн зүүн хэсэг, чухамдаа Зүүн хойд Энэтхэгт хүрэх зурвас гэж Хятадад үзэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн далайд Хятад улс гарах гарц хоолой юм. Энэ бүс нутагт хамаарах Бангладешийг Хятадаас бүх талаар дэмжиж ирсэн нь Энэтхэгийг бүс нутагт нь шахаж байгаа хэлбэр, мөн тэр хавийн Энэтхэг мужуудад (монголжуу гаралтай долоон муж бий) салан тусгаарлах иргэний дайн 40-50 жил үргэлжилсэн нь хаа хаанаасаа стратегийн сонирхолтой улс гүрнүүдийн далд оролцоо байсных гэж судлаачид үздэг.
Харин Монгол, Төвөд хоёр орчин цагт түүхэн ямар учир холбогдолтой юм бэ гэдэгт түүхэн хариулт хайя.
1913-1951 он бол Төвөдийн Дефакто тусгаар тогтнолын сүүлийн жилүүд байв
Орчин үеийн Төвөдийн түүх товч бөгөөд тодорхой. 1912 онд Британийн цэргийн даралт шахалт, Далай ламын шаардлагаар Хятадын цэрэг, ноёд Лхасаас дүрвэн гарч, 1913 оны нэгдүгээр сард Далай лам Энэтхэгээс Лхастаа буцан ирж, тусгаар тогтнолоо зарлажээ. 1913-1951 он бол Төвөдийн де-факто тусгаар тогтнолын жилүүд байв. Гэхдээ ДИУ-тай нэг бус удаа яриа хэлэлцээ хийж, зэр зэвсэг хангинуулах дээрээ тулж, Британийн нөлөө оролцоо хөндлөнгөөс байсны ачаар тэд тэсч үлджээ. Манай Монголын хувь заяа мөн иймэрхүү, СССР-ийн бамбай жийргэвчийн хэлбэрээр оршсоор Ялтын бага хуралтай залгасан ба тэр үед Москва биднийг хаяагүй, харин тусгаар оршиж байгааг нь ДИУ-аар зөвшөөрүүлэхийг зорьсон. Тэр нь ч үр дүнд хүрсэн.
Британичууд Төвөдтэй зууралдаад байх боломж, сонирхол байсангүй. Дайны дараа Өмнөд Азиас гарч явах нь тодорхой, тэгээд ч Энэтхэгийг давуулан Хималайн хойд цээжинд өөрийн анклав үлдээгээд нэмэргүй. Тэр утгаар Төвөдийн орон зайг дайны дараах Хятад, Энэтхэг хоёрын аль нэг нь эзэмших эрхтэй үлдсэн юм. ДИУ Японы халдлага дор, дотроо иргэний дайнтай ч Нанжин дахь Засгийн газартаа Монгол, Төвөдийн хороо гэгчийг байгуулж, хэд хэдэн тогтоол баталж байх үед энэ хоёр улс нэгэнт бие даан, өөр гүрний дагуул байдалтай тусдаа оршиж байв. 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо зарласан нь төвөдүүдэд айдас авчирчээ. Хэдийгээр англичууд Төвөдийг орхисон ч тусламж авах нэмэлт баталгаа үлдээх, мөн Энэтхэг, АНУ-аас тусламж авахыг зорьж, Сангийн сайдаа гадаад орнуудаар аялуулж байв.
Төвөдийн сайд бүтэн жил хагас гадаадаар явахдаа Энэтхэг, Хятад, АНУ, Британиар орж, М.Ганди, Ж.Неру, Чан Кайши, К.Эттли, Жорж Маршалл нарт бараалхаж цуцалтгүй зүтгээд нэмэр олсонгүй. 1949 онд коммунистууд БНХАУ-ыг байгуулсны дараа хамгийн сүүлчийн оролдлогоо хийжээ. 1949 оны арваннэгдүгээр сарын 4-нд төвөдүүд тусгаар тогтнолоо зарлан, хүлээн зөвшөөрүүлэхээр төлөөлөгч илгээсэн боловч цаадуул нь хүлээн авахаас татгалзав.
Энэ үед Төвөдийн геополитик дээр Хятад, Энэтхэг хоёр тоглож эхэлжээ. Англичуудаас 1914 онд тулгаж Гадаад Төвөд, ДИУ-ын хооронд байгуулсан Симлагийн хэлэлцээр гэгчийг Неру 1950 онд Төвөд санал болгож, дайтахаас зайлхийхийг тэдэнд ятгажээ. 1914 оны тэрхүү хэлэлцээрээр Гадаад Төвөд гэгчид өөртөө засах онцгой эрх олгожээ. Тэгвэл Гадаад Монголд Хиагтын гэрээгээр хойтон жил нь Москвагаас тийм онцгой эрх олгосон байдаг. Гэхдээ тэр үедээ арга барагдсан Гадаад Монгол, Гадаад Төвөд хоёр 1913 онд гэрээ байгуулан, бие биеэ хүлээн зөвшөөрсөн байдаг нь түүхэн, гэхдээ эмгэнэлтэй үзэгдэл байсан болов уу.
1950 оны эхээр Хятадын ардын чөлөөлөх арми (ХАЧА) Төвөдийг нэвтрэн орж байлдаанаа эхэлж Төвөдийн цэрэг бут цохигдов. Энэ үеэр Дели хотноо Төвөдийн төлөөлөгчид цаг хожих үүднээс Неруг ятгаж дэмжлэгийг эс олон, Дели дэх БНХАУ-ын Элчин сайдын эсэргүүцлийг олонтаа сонсон суусаар ар талдаа ялагдаж дуусчээ. Гэхдээ л тусгаар тогтнолын мөрөөдөл нь тасарсангүй, Сиккимээр дамжуулан НҮБ-д гомдол мэдүүлж хөөцөлдсөөр 1950 оныг үджээ. Дэлхий дээр хэнээс ч дэмжлэг эс хүлээн, дипломатын талаар бүрэн ганцаардсан Төвөд орон 1951 оны хавар төлөөлөгчдөө Бээжин рүү арга буюу илгээж, сарын дараа гэхэд “Төвөдийг тайван замаар чөлөөлөх арга хэмжээний тухай хэлэлцээрт” гарын үсэг зурснаар төвөдүүд БНХАУ-ын ард түмнүүдийн өнөр гэр бүлд орж ирсэн билээ.
Энэ сценарийг Гадаад Монголоор жишээлэн зохиомжлон аваад үзье. Хэрэв Ялтад Монголын асуудлыг хөндөөгүй бол, ДИУ-ыг их гүрнүүд ятгаж тулгаагүй бол, хэрэв Сталин Маогийн саналыг хүлээн авсан бол 1911 онд эхэлсэн тусгаар тогтнолын түүх 1950-иад оны эхээр тэгсгээд өндөрлөх байлаа. Делид Неруг ятгаж асан Төвөдийн сайд нар, Сайн ноён хан Намнансүрэн Санкт-Петербургэд Николай хаантай уулзахаар зориод бүтээгүй, Сочид амарч асан цагаан хааны араас нэхэж очиж тусгаар тогтнолоо ятгаж байсантай адил зам туулсан мэт.
Олхонуд Баярхүү Судлаач профессор