Дэлхийд Монголынхоо язгуур урлаг, соёлыг сурталчлах үйлст их зүйлийг та хийжээ. Энэ ажлын эхлэл цэгээс яриагаа эхлэх үү?
Багын л сайн уран бүтээл хийх юмсан, өөрийгөө олон улсад сорих юмсан гэх мөрөөдөлтэй байв. Тэрхүү мөрөөдөл, хүсэл эрмэлзэл миний гараа болсон юм болов уу. 1985 онд Москвагийн олон улсын радиогийн урилгаар Дэлхийн оюутан залуучуудын 12 дугаар их наадамд 160 гаруй орны уран бүтээлчтэй өрсөлдөж тэргүүн байрыг хүртэж байлаа. Анх удаагаа хилийн дээс алхан өөрийгөө сорьсон их дурсгалтай үйл явдал болсон. Дэлхийд Монголын соёлыг сурталчлах гараагаа тэр үед эхэлсэн гэж боддог юм. Түүнээс их урам авч билээ.
Сүүлийн 15 жил Америкт ажиллаж амьдарч байгаа гэсэн. Та 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй дэлхийгээр аялж, язгуур урлагийн тоглолт хийж, үзэсгэлэнгүүд гаргаж, уран бүтээлээ туурвижээ. Хийж бүтээсэн ажлын жагсаалтыг нэг бүрчлэн яривал бид хоёрын ярилцлагын цаг хүрэлцэхгүй байх. Таны хувьд энэ хугацаанд хийсэн голлох ажил юу байв?
Би цам, баг, бурхан бүтээх чиглэлээр мэргэшсэн. 1990-1993 онд Оросын Санкт Петрбург хотод Монголын наймдугаар Богдын хөрөнгөөр бүтсэн Гунзэчойнэй дацангийн гол шүтээн буюу таван метр бурханг бүтээсэн. Миний хувьд гадаадад хийсэн хамгийн том ажлын эхлэл юм. Дэлхийн II дайны үед Санкт Петрбург хот бөмбөгдөлтөд өртөх үеэр хоёрхон барилга л бууны сумаас ангид үлдсэн юм гэнэ лээ. Нэг нь уг сүм байжээ. Тэгэхээр ямар их авшиг, буянтай байгууламж нь тодорхой байгаа биз. 2009 оноос “Чингис хаан” нэртэй үзэсгэлэнг дэлхийн хамгийн томоохон музейнүүдэд гаргаж эхэлсэн.
Мөн язгуур урлагийн “Хан богд” чуулгыг 1997 онд байгуулж дэлхийг тойрон 40 гаруй улсад аялан тоглолт хийж, Монголынхоо соёлыг сурталчилсан. Нэг хийхдээ ганц тоглолт бус соёл урлагийн цогц арга хэмжээ зохион байгуулахыг бид эрмэлздэг. Өөрөөр хэлбэл Монгол гэр барьж, өв соёлоо дэлгэхээс гадна морьтой үзүүлбэрүүдийг гадныханд сонирхуулна. Нэг тоглолтыг 2000-3000 мянган хүн үзэх жишээтэй. Энэ ч утгаар Монголыг сонирхогчид болоод манайх руу чиглэх жуулчдыг татахад багахан хувь нэмрээ оруулсан гэж боддог. Дунджаар жил хоёр удаа аялан тоглолт хийдэг. Манай чуулга Франц менежертэй учраас хаана л урлаг хүрэх боломжтой тэр газарт уран бүтээлээ түгээдэг.
Монголынхоо урлаг, соёлын түүхээс юуг дэлхийд сурталчлахыг зорьдог юм бэ?
Монголын урлаг тэр чигтээ гайхамшиг. Үндэсний хувцас, уртын дуу, бүжиг гээд л очсон газар болгондоо эерэг сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Гадаадад явж байхад хувь хүнийхээ хувьд Монгол хүний саруул ухаан, уужим сэтгэл, тэвчээр хатуужлыг урлагаар дамжуулан хүргэх юмсан гэж боддог юм.

Та зураач, барималч хүн. Яагаад цамын урлагт хөл тавьчихав?
Цам бол маш агуу урлаг. Зөвхөн цаасан шуумлаар баг хийж байгаа юм биш. Бүх урлагийн төрөл, элементийг агуулдгаараа онцлогтой. Уран дархан, баримал, зураг, хувцас, хатгамал, ая дан, бүжиг дуутайгаа цогцолж байж цан бүтнэ. Тэгэхээр баргийн хүн барьж аваад байдаггүй. Миний хувьд тухай үед их зориг, зүрхтэй байсан уу, эсвэл хувь ерөөл байв уу. Ямартай ч энэ урлагтай холбогдсон. 1988 онд манай киноныхон “Хүрээ цам” нэртэй баримтат кино хийсэн юм. Миний номын багш Дашзэвэг тэнд ламын дүрд тоглоно хэмээн намайг дагуулж явлаа. Тэр үед хүрээ цам хэмээх ямар гайхамшигтайг ойлгож мэдэрсэн.
Хааны хөрөнгөөр бүтсэн тэрхүү шүр сувд, үнэтэй чулуу, хатгамал, хийцээр баялаг хосгүй бүтээлийг хараад бахдал төрсөн. Сонирхуулж хэлэхэд, 1811 оноос 1932 он хүртэл тасралтгүй 126 удаа тасралтгүй тавигдаж байсан хүрээ цам нь Монголыг гай барцад, муу муухай зүйлээс авран, гэтэлгэх нигууртай. Хорвоо ертөнц хэмээх нүгэл хилэнцээр дүүрэн ертөнцөд бурхдыг газар буулган аргадаж буй бэлгэдлийг агуулдаг. Анх 800 гаруй сүм хийдийн 500 гаруй нь 1908 хүрээ цамтай байжээ.
Цамын ёслолоор заслаа хийлгэж байна гэж ойлгож болох уу. Ер нь цам гэдэг үгний утга учир юу вэ?
Эрт дээр үеэс хүмүүс хүрээ цам үзээд тухайн жилийнхээ буян авшигийг авлаа гэж дотроо залбирч эрүүл саруул, гай барцадгүй сайн явна хэмээн тунгаадаг байж. Цам нь хамаг муу муухай, гай түйтгэрийг үлдэн хөөж, гай барцдыг дарах бэлгэдлийг агуулдаг.
Цамын аян данг сонсохоор тэр чимээнд нь хамаг барцад тэсэлгүй үлдэн хөөгдөж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг шүү.
Тэгэлгүй яах вэ. Зүгээр нэг хэдэн нөхөд бүжиглээд байгаа юм биш цаанаа тарни, ном, учир жанцан, жаягтай уламжлал юм. Бүх бурхан дүр цаанаа бэлгэдэл, агуулгатай. Жишээ нь, 108 насалсан, зургаадай таяг тулсан, Цагаан өвгөн байна. Яагаад заавал 108 настай гэж… Бурхан зон олонд 108 наслах хувь хайрлажээ. Зарим хүн 120, 130 насалж байна. Бидэнд бурхны өгөгдөл байна. Та эрүүл саруул, зөв, сайхан, буянтай амьдарч чадвал 108 насална шүү хэмээн урт насны бэлгэдлийг цагаан өвгөнөөр төлөөлүүлжээ. Биднийг дээрээс тольддог бурхад байдаг юм. Бурхны шашинд хүмүүст бурхдыг нүдээр харуулж, тэдэнд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд цамын урлагийг бүтээжээ. Би цамын урлагтай холбогдсоных ач буяныг нь амсаж сэтгэлийн их таашаал авч байгаадаа өег явдаг.
Цамыг бүтээж байхдаа ямар бодлыг агуулдаг вэ. Юунд сүсэглэдэг юм бэ?
Цам гэдэг бол бурхад. Бурхныг бүтээнэ гэдэг нарийн дэг жаяг, дүрэмтэй. Эртний ном судруудад тодорхой заасан. Яг үнэндээ хэлмэгдүүлэлтийн үед 108 цамын ихэнх нь алга болчихсон байв. Харин азаар үлдэгдэл анхны эх 30 гаруй цам Чойжин лам, Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг. Харин бүрэн бүтнээрээ ном судруудад бичээстэй байдаг. Нөгөөтэйгүүр бурхан бүтээх их учиртай. Ариун булгийн усаар будгаа найруулдаг бол уран бүтээлч хүн бие, сэтгэл, үйлдлээрээ зөв байх ёстой. Нэг талаасаа сахил хүртэж, тухай дэг жаягийг сахин байж бүтээнэ.
Ленинград дахь сүмийн гол шүтээнийг бүтээхэд далай багшийн багш бурхан бүтээх зөвшөөрлийг өгсөн. Тэрбээр “Бурхан бүтээх хүн хар хүний сахидаг таван сахилыг сахина. Та сахил авах уу” гэж асуусан. Худлаа хэлэх, хулгай хийх, амьтны амь хөнөөхгүй зэрэг сахил авсны эцэст хийх эрхтэй болно. Би цамаа хийж байхдаа уран бүтээл гэхээсээ илүү бурхан бүтээж байна гэж боддог. Мөн уран бүтээлээ арилжаа гэж боддоггүй. Хийсэн бүхэн минь үр хойчид үлдэнэ шүү дээ. Тиймээс чин сэтгэлээ зориулдаг. Харин мөнгө төгрөг бол хийсэн үйлийн үр шим, хариу болж аяндаа буцаж ирдэг.

Цамыг бүтээнэ гэхээр баг, хувцас хэрэглэлийг цогцоор хийнэ гэсэн үг үү. 1937 оны хэлмэгдүүлэлтээс хойш устаж үгүй болсон 108 цамын Монголд хамгийн ах бүрнээр нь сэргээж бүтээсэн хүн гэж сонссон. Амьдралынхаа 10 жилийг зарцуулсан гэхээр энэ ажилдаа их шимтжээ?
Тэгэлгүй яах вэ. Би 108 цамаа цогцоор нь хийсэн. 1988 онд баримтат кино хийж байхыг харчихаад ийм сайхан урлагийн бүтээл устаж байгааг хараад үнэхээр харамссан. Тэгээд 1937 оноос хойш дутаж үгүй болсон цамыг яагаад цогцоор нь сэргээн хийж болохгүй гэж гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Манай багшид цамын судар байсан. Их зүйл уншиж судалсны эцэст энэ ажилдаа ханцуй шамласан. 10 жилийг цам хийхэд зарцуулжээ. Санхүүжилт хайгаад олдоогүй тул өөрөөсөө бага багаар илүүчилсээр 108 цамыг 2007 онд дуусгасан. Мөн ондоо цамын ёслолыг Сүхбаатарын талбайд тавьж байлаа.
Нэг ёсондоо та Монголын цамын урлагт үнэтэй хувь нэмрийг оруулсан байна шүү дээ?
108 цамыг иж бүрнээр нь сэргээж тавьсныхаа хувьд анхдагч болсондоо их баяртай байдаг. Хувь заяа байсан гэж боддог. Бид Түмэн их чуулга, Улсын ардын дуу бүжгийн чуулга болон хот хөдөөгийн маш олон театр, сүм хийдэд цам бүтээсэн.
Анхны 108 цамаа Далай багшид үзүүлсэн гэж сонссон юм байна. Гайхалтай агшин байв уу?
Далай багш Америкт байдаг Төвдийн соёлын төвөө 2007 онд Ажа Ринбүчид хариуцуулан өгсөн юм. Үүний дараа тэрбээр уг төвийг “Төвд Монголын соёлын төв” болгон өөрчилж намайг 108 цамаа Далай багшид дэлгэн үзүүлэх саналыг тавьсан. Уг саналыг дуртайяа хүлээн авсан. Бурхан шашны болоод дэлхийн энх тайвны тэрхүү мундаг зүтгэлтэнтэй нүүр учирч, өмнө нь өөрийн хийж бүтээсэн ажлаа дэлгэнэ гэдэг хосгүй завшаан байлаа. Гадаадад бүжигчин, жүжигчид ховор учраас би Цагаан өвгөнийхөө дүрд өөрөө хувирдаг юм. Тэр үед нэг сонирхолтой, гайхалтай гэмээр үйл явдал тохиосон. Тэр нь юу гэвээс Далай багш намайг дуудав аа. Цагаан өвгөний багтай гүйгээд очиход миний сахлаас бариад мөргөсөн. Баг дотроо зогсож буй надад Далай багш мөргөсөн нь гайхалтай тохиол байлаа.
Далай багш Цагаан өвгөний баг өмссөн танд мэхийсэн нь цаад утгаараа 70 гаруй жил тасарсан цамын ёслолыг Монголд сэргээн амилуулсан зүтгэлийн тань хариу хэмээн ойлгогдохоор байна. Хэрвээ та энэ бүхэнд сэтгэл зүрхээ зориулаагүй бол Далай багш танд “мөргөхгүй” байсан биз ээ?
Тийм ээ. Их бэлэгтэй сайхан учрал гэж боддог юм. Бурхан шашны урлагаар уран бүтээл туурвихад зайлшгүй судалгаа шаардлагатай. Унших, судлах, гэгээрсэн хүмүүсийн үүх түүхийг сонсох ёстой. Тэр утгаараа бурхан шашныхантай их холбогдоно. Тэднээс ч ихийг сурна. Яах аргагүй олон жил энэ замналаар явахаар сэтгэл ариусдаг юм билээ. Өөрийгөө гэгээрсэн гэж хэлэхгүй ээ. Гэсэн ч аливаад хүлээцтэй хандах, уурын мунхаг, шуналаа дарж, сэтгэлээ ариусгахын сургаалыг дотроо бясалгадаг юм. Бурхан багшийн явсан замаар цэцэг ургаж байдаг, санасан хэргүүд нь сэтгэлчлэн бүтдэг гэх үгүүд байдаг даа. Хүн аливаад чин сэтгэлээсээ хандаж бүтээвэл зам мөр нь дардан байдагт итгэдэг.

Шүтээнүүд бүтээсний хариуд бурхан танд юу өгөв?
Ленинград дахь бурхныг бүтээсний дараа хүү минь төрсөн юм. Би гурван охинтой байсан. Шүтээнээ хийсний дараа мэндэлсэн учраас хүүгээ Занабазар хэмээн нэрлэсэн. Бурхныг эхлээд шавраар хийдэг юм. Тэрхүү шар шавар хүнийг гараар амилж буянаа хайрладаг юм билээ. Энэ буян заяагаар бидэнд ирсэн учраас өндөр гэгээний нэрийг хайрласан. Би хүүдээ “Нэрээ бодоорой” гэж үргэлж захидаг юм.
Г.Занабазар аавынхаа хайрласан нэрийг өөд нь өргөж яваа юу?
Тийм ээ. Миний хүү Г.Занабазар мэргэжлийн бүжигчин, жүжигчин мэргэжлийг эзэмшээд сургуулиа төгссөн. Америкт байхын авьяас нь тодроод одоо тус улсын театрт долоо дахь жилдээ ажиллаж байна. Их өсөх ирээдүйтэй жүжигчин гэж хүрээнийх нь магтдаг юм.
Та ихийг бүтээсэн хэрнээ их даруу юмаа. Эсвэл танд шунал алга уу?
Юу гэж ч тайлбарламаар юм бэ дээ. Шуналгүй юм болов уу гэхээр гоё сайхан юм хийхсэн гэх их хүсэл эрмэлзэл байгаад байдаг. Миний хувьд хүнд шунал байх хэрэгтэй гэж боддог. Гоё сайхныг хийж бүтээхийн төлөөх хүсэл эрмэлзэл заавал байх ёстой шүү дээ. Монголд хүмүүс намайг сайн танихгүй ч байж магад. Харин олон улсад хийсэн бүтээснээр минь таних хүмүүс мэр сэр бий. Гадаадын хэвлэл мэдээллийн суваг, сайтаас хайвал багагүй мэдээлэл гарч ирэх байх. Монголд бус Монголыг гадагшаа сурталчилсан ажил хийсэн учраас энд намайг сайн мэддэггүй байх. Гэхдээ л өөрийнхөө хийсэн бүтээснийг дөвийлгөх сонирхолгүй. Угаасаа ч бидний үеийн хүмүүжил их өөр юм. Нөгөө талаас тэртэй тэргүй хийж бүтээсэн зүйл байвал тэр нь мөнхөрдөг, үлддэг, нэр алдар ирдэг. Өнөөдөр дэлхийд өч төчнөөн тэрбумтнууд байна. Нэр нь үлдэж байна уу ховор шүү дээ. Харин гайхамшиг бүтээгчдийг түүх мартдаггүй.
Бид бурхны талаар багагүй ярилцлаа. Тэгвэл таны хувьд бурхан гэх ямар ойлголт вэ. Тахиад тавьсныг нь бурхан гэдэг юм уу. Эсвэл бурхан гэдэг нь тухайн хүний дотор оршиж байдаг уу. Таны бурхан хаана оршиж байна?
Юу гэж бодно аль алиных нь буруу биш. Тахисан бурхандаа сүсэглэх, эсвэл өөрийн сүнсэн биеэ бурхан хэмээн үзэж дотроосоо ариусаж байна гэдэг маш зөв. Яагаад гэвэл хүн өөртөө бурханлаг чанарыг бий болгож өөрийгөө өөрчилж байж бурхан болно уу гэхээс бурхныг гаднаас хайгаад олохгүй. Хайгаад байгаа бурхан таны зүрх сэтгэлд л бий.
Там, диваажингийн тухай таны бодол?
Бурхны шашинд байдаг ойлголтууд өнөөдөр хүний амьдралд тусгалаа олсон байдаг. Тамын ертөнц гэж ярьдаг ч үнэндээ хөрстийн амьдралд ч там байна. Диваажин шиг амьдралтай хүмүүс ч бий. Хүн зөв үзэл бодолтой байж, амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж чадвал өөрийн диваажингаа бүтээж чадна.

Та "Хан богд" чуулгынхаа 20 жилийн ойн хүрээнд Монголд урлаг соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл хүргэхгүй юу?
Манай чуулгын 20 жилийн ойн тохиож байна. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголоо сурталчлаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Бид дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал,
-Есдүгээр сарын 22-нд,
14.00 цагаас ГХЯ дээр "Монгол Улсын гадаад сурталчилгаа-Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлгийг зохион байгуулна. Монголын уран бүтээлчид хамтраад ирээдүйд юу бүтээж чадах вэ, дэлхийд соёл урлагаа хэрхэн таниулах вэ сэдвийн дор бидний хэлэлцүүлэг өрнөнө.
18.00 цагаас "Хөх сар" галлерейд энэ хугацаанд хамран ажиллаж биднийг дэмжсээр ирсэн нийт уран бүтээлчдийнхээ "ГОО-ЕРТӨНЦ" уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэнэ.
-Есдүгээр сарын 23-нд,
18.00 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт "Хан Богд" чуулгын тоглолт буюу "МАРАЛ" мюзиклээ тавина.
"Марал" мюзиклийнхээ талаар сонирхуулахгүй юу. Яагаад заавал “Марал” гэж нэрлэсэн юм бэ?
Бөртэ чоно, Гоо марал бол Монгол түмний эх. Бидний дэлхийд гайхуулах ганц зүйл бол үлгэр домог болсон өвөг дээдсийн минь үүх түүх. Нөгөө талаас дэлхийд “Мулан”-ыг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүн шиг яагаад эрэлхэг зоригтой Монгол баатарлаг охины дүрийг гаргаж болохгүй гэж бодсон. Үлгэр хэлбэрт оруулж, зохиомжлоод чадвал өөрөө найруулаад “Хан богд” чуулгынхаа амьд урлагийн тоглолтыг орчин үеийн модерн бүжгэн хэлбэрт оруулж тавихаар төлөвлөж байгаа. Бүтээлээ дэлхийн жишигт хүргэхийн тулд гадны уран бүтээлчтэй хамтран хийе гэсэн төлөвлөгөөтэй байна.
Ярилцсанд баярлалаа. Таны ажил амжилт хүсье!

Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, О.Сүхбат